Бизнес/ Жуулчны виз

Түгээмэл aсуултууд

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

B-1/B-2 аяллын виз нь Америкийн Нэгдсэн Улс руу түр хугацаагаар бизнесийн (B-1) эсвэл амралт, эсвэл эмчилгээний (B-2) зорилгоор аялах хүмүүст зориулагдсан. B-1 виз нь ажил хэргийн түншүүдтэй уулзах, шинжлэх ухааны, боловсролын, мэргэжлийн эсвэл бизнес хурал/хэлэлцээрт оролцох, гэрээ хэлэлцээр байгуулах зорчигчдод зориулагдсан. B-2 виз нь аялж жуулчлах, найз нөхөд, төрөл садандаа зочлох, эмчилгээ хийлгэх, хамтын ажиллагаа, олон нийтийн гэх зэрэг үйл ажиллагаанд оролцох хүмүүст олгогддог. Ихэнх тохиолдолд B-1 болон B-2 визийг нэгтгэж нэг виз болгон олгодог: B-1/B-2.

Тавигдах шаардлагууд

Хэрэв та B-1/B-2 виз мэдүүлж байгаа бол Консулд АНУ-ын Цагаачлал, Иргэншлийн хуулийн (INA) дагуу АНУ-ын виз авах шалгуур хангаж байгаагаа харуулах ёстой. INA-ийн 214(b) зүйлийн дагуу B-1/B-2 виз мэдүүлэгч бүрийг АНУ-д цагаачлах магадлалтай гэж үздэг. Хуулийн энэ үзлийг та дараах мэдээллээр няцаах ёстой:

  • Таны АНУ руу зорчих зорилго бол бизнес, амралт, эмчилгээ гэх зэрэг түр хугацааны аялал болох
  • Та АНУ-д тодорхой, хязгаартай хугаацаагаар зорчих төлөвлөгөө
  • Америкийн Нэгдсэн Улсад байх хугацааныхаа зардлыг төлөх санхүүгийн баталгаа
  • Орон байр, өмч хөрөнгө болон эх орондоо буцаж ирэхийг тань батлах нийгэм, эдийн засгийн бусад нягт хэлхээ холбоо

Хувийн эсвэл гэрийн үйлчлэгчид болон Америк тивээс гадуур зорчих хөлөг онгоцон дээр ажилладаг хөлгийн багийн гишүүд гэх зэрэг хүмүүс тодорхой шалгуур хангасан тохиолдолд B-1 виз мэдүүлж болно.

АНУ-ын Цагаачлал, Иргэншлийн хуулийн дагуу гадаадын зарим иргэд виз авах эрхгүй байж болно. АНУ-ын Цагаачлал, Иргэншлийн хуулийг дэлгэрэнгүй үзэх мөн ямар тохиолдолд виз авах эрхгүй байх тухай мэдээллийг эндээс уншина уу.

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх зүйлс

Хэрэв та бизнес/жуулчны виз мэдүүлж байгаа бол дараах зүйлсийг бүрдүүлэх ёстой:

  • Цагаачлалын бус визийн цахим маягт (DS-160). DS-160 маягтын тухай нэмэлт мэдээллийг DS-160 webpage руу орж авна уу.
  • АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт (гэхдээ улс хоорондын тусгай гэрээний хүрээнд өөрөөр заагдсан байж болно).
  • Нэг (1) хувь 2"x2" (5cмx5cм) зураг. Энэ вэб хуудаснаас цээж зурганд тавигдах шаардлагыг үзнэ үү.
  • Цагаачлалын бус визийн мэдүүлгийн буцаан олгогдохдохгүй хураамжийг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр төлсөн баримт. Энэ вэб хуудаснаас тус хураамжийг хэрхэн төлөх талаар уншина уу. Виз олгогдсон тохиолдолд таны харьяаллаас хамаарч та виз олгосны нэмэлт хураамж төлөх шаардлагатай байж болно (Монгол улсын иргэдэд хамаарахгүй). Төрийн Департаментын вэб хуудаснаас та виз олгосны хураамж төлөх ёстой орнууд болон хураамжны талаар мэдээлэл авч болно.

Эдгээрээс гадна энэ үйлчилгээгээр ярилцлага товлосныг батлах хуудас авчрах ёстой. Түүнчлэн Консулд өгсөн мэдээллийг тань дэмжихэд хэрэг болно гэж үзсэн нэмэлт нотлох бичиг баримтууд авчирч болно.

Хэрхэн виз мэдүүлэх

    1-р алхам
    Цагаачлалын бус визийн цахим маягтыг (DS-160) бөглөнө үү.

    2-р алхам
    Визийн мэдүүлгийн хураамж төлнө үү.

    3-р алхам
    Энэ вэб хуудас руу орж Ярилцлагын цагаа товлоно уу. Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

    • Таны паспортын дугаар
    • Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
    • DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар

    4-р алхам
    Визийн ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.

Бичиг баримтууд

Нэмэлт бичиг баримт нь ярилцлагын үеэр Консулын харгалзаж үзэх олон хүчин зүйлсийн зөвхөн нэг хэсэг юм. Консул визийн шийдвэр гаргахдаа мэдүүлэг бүрийг тусгайлан авч үзэн ажил мэргэжил, нийгэм, соёлын болон бусад хүчин зүйлүүдийг бодолцон үздэг. Консул таны тодорхой зорилго, гэр бүлийн байдал болон эх орондоо буцаж ирээд юу хийх тухай хэтийн төлөвлөгөөг тань харж болно. Визийн мэдүүлэг тус бүрийг тусгайлан авч үзэж хуулийн дагуу шийдвэрлэдэг.

Анхааруулга: Хуурамч бичиг баримт бүү бүрдүүлээрэй. Залилан эсвэл хуурамч мэдээлэл мэдүүлсэн тохиолдолд виз олгохыг бүрмөсөн татгалзах болно. Хэрэв мэдээлэл нууцлахыг хүсч байвал АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ирэхдээ бичиг баримтаа битүүмжилсэн дугтуйнд хийж авчирч болно. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс уг мэдээллийг хэнд ч задлахгүй бөгөөд мэдэллийн нууцлалыг чандлах болно.

Ярилцлаганд ирэхдээ та дараах бичиг баримтуудыг авчрах ёстой. Бичиг баримтын эх хувь хэзээд давууд тооцогддог учраас ярилцлаганд эх хувиа авчрах ёстой. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс рүү аливаа бичиг баримтаа факс, и-мейл эсвэл шуудангаар илгээж болохгүй.

  • Одоогийн орлого, татвар төлөлт, үл хөдлөх хөрөнгө, бизнес эрхлэлт, эд хөрөнгийн баталгаа
  • Таны аяллын төлөвлөгөө болон товлосон аяллын тань талаарх бусад тайлбарууд
  • Албан тушаал, цалин, ажилласан хугацаа, амралт, өмнө нь АНУ-д ямар ажлаар явж байсан зэргийг тодорхойлсон ажил олгогчийн тань захиа
  • Баривчлагдсан эсвэл ял эдэлж байсан бол ялын хугацаа дууссан эсвэл хожим өршөөгдсөн ч гэсэн эрүүгийн/шүүхийн тодорхойлолт

Үүнээс гадна аяллын зорилгоос хамааран дараах баримтыг авчирна уу:

    Оюутнууд
    Хамгийн сүүлийн дүнгийн хуулга, үнэмлэх, диплом. Мөн дансны хуулга зэрэг таны санхүүгийн чадавхийг нотлох бусад баримтууд.

    Ажил эрхэлж буй насанд хүрэгчид
    Ажил олгогчоос авсан ажил эрхлэлтийн тодорхойлолт болон сүүлийн гурван сарын цалингийн хуулга

    Бизнес эрхлэгчид болон компаний захирлууд
    Компани дахь албан тушаал болон цалингийн баталгаа

    Төрөл садан дээрээ зочлогсод
    Төрөл садангийнхаа статусын баталгааны хуулбарыг (жишээ нь Ногоон карт, иргэншлийн гэрчилгээ, хүчинтэй виз гэх мэт) авчирна уу.

    АНУ руу давтан зорчигчид
    Хэрэв та урьд нь Америкийн Нэгдсэн Улсад зорчиж байсан бол таны хилээр орж гарсныг болон визийн статусыг нотлох баримт бичгүүд

Эмчилгээнд явж буй виз мэдүүлэгчдийн бүрдүүлэх бичиг баримтууд

Хэрэв та АНУ руу эмчилгээний зорилгоор аялах хүсэлтэй бол дээр дурдагдсан болон Консулын шаардаж болох бичиг баримтуудаас гадна дараах бичиг баримтыг үзүүлэхэд бэлэн байх ёстой:

  • Таны өвчний байдал, Америкийн Нэгдсэн Улсад заавал эмчлүүлэх шалтгааныг тайлбарласан эмчийн онош
  • Америкийн Нэгдсэн Улсад уг өвчтөнд үйлчлэх эмнэлэг, эмчээс ирүүлсэн тухайн өвчнийг эмчлэх тухай, мөн эмчилгээний хугацаа, төлбөрийг (үүнд эмчийн, эмнэлгийн болон бусад бүх эмчилгээний зардлууд) тодорхойлсон бичиг
  • Таны замын зардал, эмчилгээ, амьжиргааны зардлыг хариуцах хувь хүн эсвэл байгууллагын захиа. Хэрэв хувь хүн хариуцах бол санхүүгийн чадвараа нотлохын тулд өөрийн харилцах/хадгаламжийн дансны хуулга болон бусад баримт эсвэл орлогын татварын буцаалтын баталгаажуулсан хуулбарыг үзүүлэх ёстой.

EVUS буюу Виз шинэчлэх цахим систем (EVUS)

АНУ болон БНХАУ хооронд байгуулсан визийн хүчинтэй хугацааг сунгах гэрээний дагуу 2016 оны 11 сарын 29-ний өдрөөс эхлэн 10 жилийн хугацаатай B1, B2, B1/B2 ангиллын виз эзэмшигч БНХАУ- ын иргэд визийн мэдүүлэгтээ өгсөн өөрийн мэдээллийг 2 жил тутамд шинэчлэх, түүнчлэн шинээр паспорт авах эсвэл дахин B1, B2, B1/B2 ангиллын визийг авах бүртээ өөрийн мэдээллийг тус тус шинэчлэх ёстой юм. Энэ үйл явцыг – EVUS буюу Виз шинэчлэх цахим систем (Electronic Visa Update System) гэнэ.

EVUS–ийн бүртгэл www.EVUS.gov.  цахим хаягт олон нийтэд нээлттэй боллоо. Хил, гааль хамгаалалтын алба EVUS-ийн бүртгэлийн хураамж одоогоор авахгүй болно. Хил гааль хамгаалалтын алба EVUS-ийн бүртгэлийг тодорхой хураамжтай болгох бөгөөд одоогийн байдлаар эхлэх хугацаа нь тодорхойгүй байна. Хураамжтай болох хүртэл зорчигчид EVUS-ийн үйлчилгээг үнэ төлбөргүй бүртгүүлнэ. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын газар болон Хил, гааль хамгаалалтын алба виз эзэмшигчдийг цаг тутамд шинэ мэдээллээр хангах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг  www.cbp.gov/EVUS.‎

根据美中双方签署的延长签证有效期的协议,自2016年11月29日起,凡持有10 年 期B1,B2 或 B1/B2签证的中华人民共和国护照持有人需要每两年或在获取新护照或最长有效期的B1、B2或B1/B2签证时时(以先到者为准),通过网站更新他们签证申请上的个人资料及其它信息。这个机制我们称之为EVUS –签证更新电子系统。

EVUS的登记网站www.EVUS.gov 现已开放接受登记。美国海关和边境保护局(CBP)目前不会收取登记费用。美国海关和边境保护局预期EVUS登记收费最终会实施,但目前尚未落实执行时间。在收费实施前,旅客可以免费完成EVUS登记。美国国土安全部海关和边境保护局将在今年及时向签证持有人公布最新的信息。获取更多的信息,请访问www.cbp.gov/EVUS

Нэмэлт мэдээлэл

Бизнес болон жуулчны визийн талаарх нэмэлт мэдээллийг Төрийн Департаментын вэб хуудаснаас авна уу.