Үйлчилгээний талаарх санал хүсэлт

Бид үйлчилгээнийхээ чанарыг тасралтгүй сайжруулахын тулд тогтмол хянах үүрэгтэй билээ. Та манай үйлчилгээний талаарх өөрийн санал хүсэлтээ бидэнтэй хуваалцана уу. (таны мэдээлэл нууцлагдана) Энэ дарж судалгааг бөглөнө үү.

Холбоо барих

Энэ хуудсан дээр:

Ажиллах цаг

Англи - болон Монгол хэлээр ярьдаг үйлчилгээний албаны ажилтанууд танд Даваа - Баасан гаригуудад 09:00- 17:00 цагийн хооронд туслахад бэлэн байна. Дуудлага хүлээн авах төв АНУ-ын болон Монголын баярын өдрүүдэд хаалттай байна.

Визийн статусаа шалгах

Хэрэв та цагаачлалын бус виз мэдүүлэгч бол визийн статусаа энд дарж шалгах боломжтой. Шалгахдаа ярилцлаганд орcoн газар болон өөрийн DS-160 маягтын дугаараа оруулаарай. Хэрэв та цагаачлалын виз мэдүүлэгч бол өөрийн өргөдлийн дугаарыг оруулна уу.

Холбогдох мэдээлэл

Хэрэв та визийн мэдүүлэг болон АНУ руу зорчих виз хэрхэн авах талаар туслалцаа авахыг хүсч байвал дараах хаягаар бидэнтэй холбоо барина уу. Виз мэдүүлэх үйлчилгээний дуудлага хүлээн авах төвийн ажилтнууд танд утас, чатаар тусалж чадна.

  • Имэйл: Цаг товлох болон чагаачлалын бус визийн холбогдолтой асуудлаар support-mongolia@ustraveldocs.com хаягаар холбогдоно уу.

  • Онлайн туслахтай чатлах:Онлайн туслахтай чатлах үйлчилгээг авахын тулд та Chrome, Firefox, Safari эсвэл Opera гэсэн цахим хөтчийн аль нэгийг ашиглан нэвтэрнэ. "Онлайн туслахтай чатлах" гэсэн товчийг дараад, шаардлагатай мэдээллийг оруулан чатлах дүрс дээр дарна уу. Таны мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдсан. Үйлчилгээгээ хэрэглэгчдэд дөхөм болгох үүднээс бид зөвхөн хэрэглэгчийн цахим өгөгдлийг системдээ хадгалдаг. Уг үйлчилгээг ашигласнаар та үйлчилгээний нөхцөлийг автоматаар зөвшөөрч байгааг анхаарна уу.

  • Утас: Эдгээр утасны дугааруудын аль нэгээр үйлчилгээний албаны ажилтантай холбогдоно уу:
  • 7555 1100 (Монголоос залгах)
  • +1 703 745 5473 (Америкаас залгах)
  • +976 7555 1100
  • Онлайн туслахтай ярилцах бол энд дарна уу: Та ямар ч төхөөрөмжөөр дамжуулан онлайн туслахтай шууд ярилцах боломжтой бөгөөд интернетэд холбогдсоноор үйлчилгээг үнэ төлбөргүй авна. Энэ үйлчилгээ нь таны мэдээллийн аюулгүй байдал болон нууцлалыг бүрэн хангасан.

    Үйлчилгээг авахын тулд та Chrome, Firefox, Safari эсвэл Opera гэсэн цахим хөтчийн аль нэгийг ашиглан нэвтэрнэ. "Онлайн туслахтай ярилцах" гэсэн товчлуур дээр дарж, шаардлагатай мэдээллийг оруулан утасны дүрсэн дээр дарна уу. Таны төхөөрөмжийн аудио функц, микрофон ба чанга яригч идэвхтэй байгаа эсэхийг шалгана уу.
    Уг онлайн систем нь зөвхөн мессеж бичих болон аудио холболтоор хязгаарлагдах учир таны мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдсан. Холбогдох шугам аюулгүй болно. Үйлчилгээний цонхыг хаах үед таны мэдээлэл устгагдах бөгөөд систем нь таны вэб камерт нэвтэрдэггүй. Үйлчилгээгээ хэрэглэгчдэд дөхөм болгох үүднээс бид зөвхөн хэрэглэгчийн цахим өгөгдлийг системдээ хадгалдаг. Уг үйлчилгээг ашигласнаар та манай үйлчилгээний нөхцөлийг автоматаар хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг анхаарна уу.


  • Skype for Business: Та ажлын цагаар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтантай холбогдохыг хүсвэл өөрийн Microsoft эсвэл Бизнес Skype-даа ustraveldocs-Mongolia@ustravelhub.com хэмээх Skype хаягийг нэмж оруулна уу. Даваа - Баасан гаригуудад, 9:00 -17:00 цагийн хооронд та манай оператортай холбогдох боломжтой.

    АНУ-ын Визийн Үйлчилгээний Skype ID-ийг нэмэхийн өмнө та сайтар шалгана уу. Манай Skype ID бол ustraveldocs-Mongolia@ustravelhub.com юм. Операторууд визны хураамж хэрхэн төлөх зааварчилгааг утсаар таньд өгөхгүй, харин та визийн хураамж төлөхийн өмнө Банк болон төлбөрийн талаарх мэдээллийг цахим хуудас руу орж авна уу. Дуудлага хүлээн авах төвийн операторууд Skype-аар чатлах боломжгүй. Энэхүү цахим хуудсанд чатлах өөр програм бий.

    Зөв Skype ID-тай холбогдож буй эсэхээ бататгахын тулд доорх зурган дээр дарж дуудлага хийнэ үү.

    Skype Me™!

    Хууль бус үйл ажиллагааг мэдээлэх

    Хэрэв хэн нэг нь таныг хууран мэхэлсэн эсвэл визийн хураамж төлөх, ярилцлагын цаг товлох, консулын хэлтэс рүү бичиг баримт хүргүүлэх болон буцаан авах зэрэгт огт шаардлагагүй нэмэлт мөнгө танаас нэхэмжилсэн бол fraud@ustraveldocs.com цахим шуудангаар бидэнтэй холбогдоно уу.