MRV хураамж 2023 оны 6 сарын 17-ны өдрөөс эхлэн нэмэгдэх болсныг анхаарна уу. Шинэ визийн хураамж хүлээн авах үйлчилгээг 6 сарын 16-нд түр зогсоох болно. 2023 оны 6-р сарын 16-нд визийн хураамж төлөх гэж оролдох хэрэггүй. Тус үйлчилгээ нь 2023 оны 6-р сарын 17-ны өдрөөс эхлэн хэвийн ажиллаж эхэлнэ. Мөн визийн хураамжийн үнийг шинэчлэхтэй холбоотой тус вебд тасалдал үүсэж болзошгүйг анхаарна уу.
АНУ-ын Төрийн департамент нь зарим төрлийн цагаачлалын бус визийн хураамжийг нэмэгдүүлэх болсныг мэдэгдэж байна. Хураамжийн нэмэгдлүүд 2023 оны 6-р сарын 17-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ.
УЛААНБААТАР ДАXЬ АНУ-ЫН ЭСЯ НЬ БУСАД УЛС ОРНЫ КОНСУЛ БОЛОН ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУДААС ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЧААЛЛЫН УЛМААС ЦАГААЧЛАЛЫН ВИЗИЙН ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖГҮЙ БӨГӨӨД ХЭЗЭЭНЭЭС ӨРГӨДӨЛ АВАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА.
ГЭСЭН ХЭДИЙ Ч ТА МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУГАА БОЛ ULAANBAATARIV@STATE.GOV ЦАХИМ ХАЯГААР ИМЭЙЛ ИЛГЭЭНЭ ҮҮ. ЭСЯ ТАНЫ ХҮСЭЛТИЙГ НЯГТАЛЖ ШАЛГАСНЫ ДАРАА ХАРИУ ИМЭЙЛЭЭР АЛЬ БОЛОХ ХУРДАН ХОЛБОГДОХ БОЛНО.
2021 оны 12 сарын 20-ноос эхлэн визээ шинэчлэх хүсэлтэй цагаачлалын бус виз мэдүүлэгчид Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-нд биечлэн ярилцлагад оролгүй виз мэдүүлэх боломжтой боллоо. Виз мэдүүлэгчид https://ustraveldocs.com/mn/mn-niv-visarenew.asp цахим хуудас дээр дурьдсан шаардлагыг хангасан байх хэрэгтэй.
2022 оны 10-р сарын 1-ний өдөр ба түүнээс хойш хийгдсэн цагаачлалын бус виз мэдүүлгийн хураамжийн (буюу MRV хураамж) төлбөр нь тухайн баримт олгосон өдрөөс хойш 365 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Энэхүү 365 хоногийн хугацаанд виз мэдүүлэгч нь ярилцлагын цагаа товлох эсвэл ярилцлагаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстойг анхаарна уу. Ярилцлага энэхүү 365 хоногийн хугацаанд явагдах ёстой гэсэн заалт байхгүй. 2022 оны 10-р сарын 1-ээс өмнө MRV хураамжийг төлсөн бүх баримтыг 2023 оны 9-р сарын 30 хүртэл сунгасан бөгөөд энэ өдрийг хүртэл хүчинтэй хэвээр байна.

АНУ-ын визийн мэдээллийн үйлчилгээ авна уу. АНУ руу зорчих визийн талаарх мэдээллийн мэдээллийн санд тавтай морилно уу. Энэ вебсайтаас та АНУ руу зорчих цагаачлалын болон цагаачлалын бус визүүд тэдгээрийн шалгууруудын талаарх мэдээллийг олж авна. Түүнчлэн визийн мэдүүлгийн хураамж хэрхэн төлөх, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд мэдүүлэх визийн ярилцлагын цаг хэрхэн товлох талаар мэдэж авна.
Энэ бол Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны визийн мэдээллийн албан ёсны вебсайт.
ЦАГААЧЛАЛЫН БУС ВИЗИЙН МЭДЭЭЛЭЛ
- Визийн Ангилал
- Визийн хураамж
- Банк болон төлбөрийн аргууд
- DS-160 маягтын тухай
- Ярилцлага хүлээх хугацаа
- Зураг болон хурууны хээ
- Визгүй Зорчих Хөтөлбөр
- Аюулгүй байдлын шаардлага
ЦАГААЧЛАЛЫН БУС ВИЗИЙН МЭДҮҮЛЭГ
- Виз мэдүүлэх
- Визийн хураамж төлөх
- DS-160 маягт бөглөх
- Ярилцлага товлох
- Паспорт/визээ авах
- Яаралтай ярилцлагын цаг товлох
- Ярилцлагагүй виз мэдүүлэх (Визээ шинэчлэх)
- Цагаачлал Иргэншлийн хуулиар татгалзсан өргөдөл
Цагаачлалын виз
ОРОН НУТГИЙН ВИЗИЙН ХӨТӨЛБӨРҮҮД
- Аяллын зохицуулагч
- Группын ярилцлага
- Дипломат ажилтнууд болон Төрийн албан хаагчид
- 13 болон түүнээс доош, 80 болон түүнээс дээш насны виз мэдүүлэгчид
- Ярилцлагагүйгээр виз мэдүүлэх журам