Аяллын зохицуулагч

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Хэрэв та бусад хүмүүсийн ярилцлагын цагийг тогтмол товлодог бол манай ярилцлага товлох онлайн системд Аяллын зохицуулагчийн профайлыг нээх боломжтой. Ингэснээр хүн тус бүрт шинэ профайл нээхийн оронд та өөрийн профайлаар орж бүх үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг оруулж, хянаж, зохицуулах боломжтой болно. Мөн олон хүний ярилцлагын цагийг товлох, дахин товлох, цуцлах, баталгаажуулах зэрэг үйлдлийг зөвхөн нэг цонхноос хийх боломжтой юм. Ингэснээр үйлчлүүлэгч тус бүрдээ профайл, нууц үг үүсгэх зэрэг олон үйлдэл хийх шаардлагагүй болж байгаа юм. Гэхдээ энэ нь группын ярилцлагын цаг товлолт болон орон нутгийн визний бусад хөтөлбөрүүдийг орлохгүй.

Анхаарах зүйлс:

  • Виз мэдүүлэгч нь ярилцлагын яаралтай цаг товлох тохиолдолд Аяллын Зохицуулагчаар (travel coordinator) дамжин цаг товлох боломжгүй юм. Харин цаг товлох ердийн журмын дагуу тусдаа цаг товлох хэрэгтэй.
  • Хэрэв та нэг дор хэд хэдэн хүний ярилцлагын цаг товлож байгаа бол тэдгээрийн ярилцлага нэг өдөр товлогдоно. Виз мэдүүлэгчид хамтдаа аялахгүй тохиолдолд тусад нь цаг товлох хэрэгтэй.
  • Мөн группын ярилцлагын цагийн хүсэлтийг Аялалын Зохицуулагч (Travel Coordinator) гаргах боломжгүй. Зөвхөн грүппын ярилцлагын цаг хүсэх журмын дагуу хийгдэнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг грүппын цаг товлох заавраас харна уу.

Аяллын зохицуулагч профайл нээж бусад хүнд цаг товлох зааварчилгаа

1-р алхам
“Системд нэвтрэх” дээр дарж манай ярилцлага товлох онлайн системд шинээр профайл нээнэ. Хэрэв танд өмнө нь үүсгэсэн профайл байгаа бол энэ алхмыг алгасан шууд 2-р алхам руу шилжинэ.

2-р алхам
Өөрийн UID дугаарыг гарчиг (subject) хэсэгт бичээд travel-coordinator@ustraveldocs.com гэсэн хаяг руу имэйл илгээнэ. Ингэснээр аяллын зохицуулагчийн хувьд бусад виз мэдүүлэгчдийн ярилцлагын цагийг товлох боломж танд нээгдэнэ. Та өөрийн UID дугаарыг дэлгэцний баруун гар талд байрлах таны хэрэглэгчийн нэрний хажуугаас харах боломжтой. Энэхүү имэйлийн захиа бичих талбарыг хоосон орхино.

Өөрийн профайл руу нэвтэрсний дараа UID дугаарыг хаанаас харж болохыг дор үзүүлэв.
UID Location


3-р алхам
Имэйл илгээсний дараа 5 минут хүлээгээд дэлгэцний зүүн гарт байрлах “эхлэл” (Home) хэсэг дээр дарна уу. Үүний дараа таны удирдлагын самбар дахь мэдээлэл өөрчлөгдөж зүүн гар талд тань ярилцлагын цагуудыг харах болон өмнө нь товлож байсан түүхийг харах цэс тус тус гарч ирнэ.
UID Location


4-р алхам
Хэрэв та ярилцлагын цаг товлоход бэлэн бол “Ярилцлагын цаг товлох” гэсэн хэсэг дээр дарна. Дараа нь та визний төрөл, хаана мэдүүлэх, визний ангилал болон виз мэдүүлэгчийн хувийн мэдээллийг оруулна. Үүний дараа та системээс үйлчлүүлэгчдээ тохирох ярилцлагын цагийг сонгох бөгөөд товлосон тохиолдолд баталгаажуулсан хуудас гарч ирнэ.

5-р алхам
Та үргэлжлүүлэн өөр үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг өөрийн профайлд оруулж ярилцлагын цагийг товлож болно. Хэрэв та өмнө товлосон ярилцлагын цагуудыг харахыг хүсвэл “Ярилцлагын цаг хайх” эсвэл “ярилцлагын цаг товлосон түүх” гэсэн хэсгийг сонгоно.

“Ярилцлагын цаг товлосон түүх” - ээр та бүх товлосон ярилцлагын цагуудаа харах боломжтой. Ногоон өнгийн нэмэх тэмдэг дээр дарж та үйлчлүүлэгчийнхээ ярилцлага товлосон өдөр, визний төрөл, имэйл хаяг болон UID дугаар зэрэг мэдээллүүдийг харж болно. Мөн та үйлчлүүлэгчдийнхээ нэрсийг ярилцлаганд орох өдөр болон визний төрөл зэргээр нь ангилах боломжтой юм.
UID Location


Ярилцлагын цаг хайх хэсэг нь доорх зурганд харагдаж байгаачлан танд үйлчлүүлэгчийнхээ ярилцлагын цагийг баталгаажуулах, цуцлах, өөрчлөх зэрэг үйлдлүүдийг хийх боломж олгоно.
UID Location


Нэмэлт мэдээлэл

Хэрэв та өөрийн хувийн профайлаа аяллын ахлагчийн профайл болгон ашигласан тохиолдолд өөртөө ярилцлагын цаг товлох боломжгүй юм. Өөртөө ярилцлагын цаг товлохыг хүсвэл өөрийн UID дугаарыг гарчиг хэсэгт бичиж travel-coordinator@ustraveldocs.com хаяг руу имэйл илгээнэ. Ингэснээр аяллын зохицуулагчийн профайлыг тань идэвхгүй болгоно. Хэрэв та ярилцлагын цагаа товлох гэж байгаа тохиолдолд бүх хүмүүсийнхээ өмнөх товлосон цагуудыг арилгах шаардлагатай. Та өөрийн ярилцлагын цагаа товлосны дараагаар дахин имэйл илгээснээр таны аяллын зохицуулагчийн профайл сэргээгдэж үйлчлүүлэгчдийнхээ мэдээлэл рүү орох боломжтой болно.