Группын ярилцлага

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга:

Группын ахлагчид аа!

Доорх шаардлагуудыг анхааралтай уншина уу:

  • 7 болон түүнээс дээш, 25 хүртэл (13-аас дээш насны) хүний бүрэлдэхүүнтэй групп группын ярилцлагын цаг товлох боломжтой. Хэрэв групп 25-аас дээш гишүүнтэй бол 2 эсвэл хэд хэдэн групп болгон хувааж групп тус бүрт ярилцлагын цаг хүснэ. 13-аас доош насны хүүхдүүд ярилцлаганд ирэх шаардлагагүй тул группын цаг хүсэхдээ тэдгээрийг оруулах хэрэггүй. Харин тэдгээрийн визний өргөдлийг бусад цаг товлосон хүмүүс нь ярилцлаганд ирэхдээ авч ирэх, эсвэл ярилцлагагүй визний мэдүүлгийн цагаар журмын дагуу авч ирж болно.
  • Аяллаа урьдаас төлөвлөж группын ярилцлагын цагийн хүсэлтээ аль болох эрт гаргана уу. Явах өдөр нь хүсэлт гаргасан өдрөөс хойш 3 долоо хоногоос дотогш байвал ярилцлагын цагийн их ачааллаас үүдэн АНУ-ын ЭСЯ нь уг хүсэлтийг зөвшөөрөх боломжгүй юм.
  • Хүсэлт гаргахаасаа өмнө группын бүх гишүүд визний хураамжаа төлж, DS-160 өргөдлийн маягтыг бөглөсөн байх шаардлагатай бөгөөд эдгээр баримтуудыг группын ахлагч өөр дээрээ бэлэн цуглуулсан байх ёстой. Зөвшөөрөгдсөн ярилцлагын цагийг өмнөх өдрийнх 16:00 цаг хүртэл л авах боломжтой
  • Группын ярилцлагын цаг хүсэхдээ тухайн аяллын зорилго, хугацаа, аяллын маршрутыг тодорхой тусгасан байна.
  • Хүсэлт нэгэнт батлагдсанаас хойш группын бүрэлдэхүүний тоог өөрчлөх боломжгүйг анхаарна уу. Хэрэв хүн нэмэгдсэн тохиолдолд тухайн хүн группээс тусдаа цаг товлоно.
  • Түүнчлэн группын цаг зөвшөөрөгдсөнөөс хойш группын бүрэлдэхүүн дэх нэрсийг солих боломжгүй.
  • Давхар цаг битгий товло. Хэрэв группын зарим нэг гишүүд өөрсдөө тусдаа цаг товлочихсон бол тэдгээрийг группын цаг товлох хүсэлтэндээ оруулж болохгүй.
  • Группын ярилцлагын цаг хүсэхдээ яаралтай ярилцлагын цагийн хүсэлт давхар гаргаж болохгүй.
  • Энэ нь группын ярилцлагын цагийн хүсэлт болохоос группын ярилцлага биш гэдгийг анхаарна уу. Группын гишүүн хүн тус бүр тусдаа ярилцлага өгнө.

Группын цаг зөвшөөрөгдсөнөөс хойш 10 хоногийн дотор Группын ахлагч олгогдсон цагийг гишүүн тус бүрдээ товлоно. Хэрэв 10 хоногийн дотор гишүүн тус бүрийн цагийг аваагүй тохиодолд тухайн группын цагийг бүхэлд нь цуцлах бөгөөд груп дахин шинээр цаг товлох хэрэгтэй болно. Консулын Хэлтэсийн ажлын өндөр ачааллаас шалтгаалж энэхүү шаардлага тавигдаж байгаа юм.

Хэрэв группын цаг товлохдоо худал, буруу мэдээлэл өгөх замаар группын цаг товлох журмыг зөрчих эсвэл цаг товлох системийг урвуулан ашигласан нь тогтоогдвол Консулын Хэлтэс тухайн товлогдсон цагийг цуцлах эрхтэй.

Аялал жуулчлалын визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж авна уу.

Хэрхэн виз мэдүүлэх

1-р алхам

Группын гишүүн бүр визний хураамж төлөх ёстой.

Төлбөр төлөх маягт iPad-ээр буюу Apple.pdf-ээр зөв нээгдэхгүйг анхаарна уу. Харин Apple компьютер дээр Adobe Reader ашигласанаар зөв нээгдэх болно. Хэрэв уг маягт нээгдэхгүй бол Adobe вэб сайтаас Adobe Reader-ийн шинэчлэгдсэн хувилбарыг татаж авна уу. Тухайн программыг татаж авах нь үнэ төлбөргүй.

Маягтыг бөглөхдөө Internet-д холбогдсон хэвээр байх ёстойг анхаарна уу.

2-р алхам

Группын гишүүн бүр Цагаачлалын бус визний цахим өргөдлийн маягт (DS-160) бөглөнө.

3-р алхам

Группын ахлагч өөрийн хувийн мэдээлэлээ ярилцлага товлох онлайн системд оруулж группээ төлөөлөн хүсэлт гаргана.

АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын албанаас таны грүппын ярилцлагын цагийн хүсэлтийг зөвшөөрсөн цахим шуудан иртэл та гпуппын гишүүдийг цаг товлох системд нэмж болохгүйг анхаарна уу. Хүсэлтийг тань зөвшөөрсөн цахим хуудас ирсний дараа л грүппын гишүүдийг нэмэх хэрэгтэй.

4-р алхам

Хэрэв АНУ-ын Элчин Сайдын Яам таны хүсэлтийг зөвшөөрвөл ярилцлагын цагийг группын гишүүн бүрийн өмнөөс товлохыг сануулсан и-мейл. зөвхөн группын ахлагчид очно. Дуудлага хүлээн авах төв таны өмнөөс группын ярилцлагын цаг товлож чадахгүй боловч операторууд танд үүссэн аливаа асуулт болон техникийн асуудалд хариулж туслах болно. Хэрэв АНУ-ын Элчин Сайдын Яам группын ярилцлагын цаг товлох хүсэлтийг тань татгалзсан тохиолдолд и-мейлээр Группын ахлагчид мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд группын гишүүн бүр тус тусдаа ярилцлага товлох ёстой болно.

Анхааруулга: Таны хүсэлтийг зөвшөөрсөн эсвэл татгалзсан и-мейл no-reply@ustraveldocs.com хаягнаас oчно. Зарим и-мейлийн программууд үл танигдах хаягийг шүүж хуурамч захидлын хайрцаг (spam) эсвэл хэрэгцээгүй и-мейлийн хайрцаг (junk) руу оруулдаг. Хэрэв та и-мейлээр хариу аваагүй бол тэдгээр хайрцагнуудаа шалгана уу.

5-р алхам

Зөвхөн Группын ахлагч ярилцлага товлох онлайн систем руу орж группын гишүүн тус бүрийн ярилцлагын цагийг товлоно. Ярилцлагын цаг товлохын тулд Группын ахлагчид гишүүн тус бүрээс доорх мэдээлэл шаардлагатай:

  • Паспортын дугаар
  • ХААН Банкинд төлсөн визний хураамжийн баримтын дугаар (дугаарыг олоход тусламж хэрэгтэй бол энд дарна уу)
  • DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар
  • Паспорт олгосон болон хүчинтэй хугацаа дуусах өдөр
6-р алхам

Группын гишүүн бүр АНУ-ын Элчин Сайдын Яам товлосон визний ярилцлагын өдөр, цагтаа очих ёстой. Ярилцлаганд ирэхдээ:

  • Ярилцлагын цаг товлосон хуудас /хэвлэж авна/
  • DS-160 маягтын баталгаажуулсан хуудас,
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан нэг хувь зураг,
  • Хүчинтэй гадаад паспорт.
  • Төлбөр төлсөн баримт /ягаан болон шар эх хувь/
  • Иргэний цахим үнэмлэх

Эдгээр бичиг баримтгүйгээр таны визний мэдүүлгийг хүлээж авах боломжгүй юм.

Анхааруулга: Группын ахлагч эдгээрээс 3-5 хүртэлх алхамуудыг гүйцэтгэнэ.