Дипломат ажилтнууд болон Төрийн албан хаагчид

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

A, G болон NATO визийг Америкийн Нэгдсэн Улсад албан хэргээр зорчих дипломатууд, төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд, гэрийн үйлчлэгчдэд олгодог. АНУ-ын Цагаачлалын хуулийн дагуу A, G болон NATO виз мэдүүлэгчид тодорхой шалгуур хангасан байх ёстой.

A, G болон NATO визний мэдүүлгийг шууд АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст гаргана. A, G болон NATO визний мэдүүлэгтэй хамт томилон явуулж буй агентлаг/Засгийн газрын дипломат ноот бичиг эсвэл албан хүсэлтийг хавсаргах ёстой.

MRV визний хураамж төлөхгүй бөгөөд хэрэв төлчихсөн бол буцаан олгохгүй болно.

Албан болон дипломат визүүд

АНУ руу албан ажлаар явах A, C-3 (дамжин өнгөрөх)болон G визний мэдүүлгийг АНУ болон Монгол улсын баярын өдрүүдээс бусад Даваа-Баасан гаригуудын 15:00 цагт хүлээж авна.

A-1, A-2, A-3, G-1, G-2 болон C-3 визний мэдүүлэгт Дипломат нот бичиг заавал дагуулах ёстой. Дипломат нот бичигт виз мэдүүлэгчийн нэр, албан тушаал, томилолтоор явах өдөр, хугацаа, болон аялалын зорилгыг тодорхой дурьдсан байвал зохино. Дипломат нот бичгийн албан бус англи хэлний орчуулгыг хавсаргах хэрэгтэй.

G-4 визний мэдүүлгийн хувьд тухайн олон улсын байгууллагаас (НҮБ, Дэлхийн Банк, ОУВС гэх мэт) ирүүлсэн албан хүсэлтийг хавсаргах ёстой.

A, C-3 болон G визээр албан ажлын шугамаар зорчигчид нь визний мэдүүлэгт биеэр ирэх шаардлагагүй. Харин A-3 болон G-5 ангилалын виз мэдүүлэгчид заавал биеэр ирж хурууны хээ өгөх шаадлагатай.

Консулын Хэлтэс визний мэдүүлгийг хянаж үзсэний дараа зарим тохиолдолд тухайн виз мэдүүлэгчийг ярилцлаганд дуудаж болзошгүй юм.

Визний мэдүүлгийг хянан шийдвэрлэх хугацаа нь мэдүүлэг хүлээж авснаас хойш ажлын 5 хоног байна.

Визний мэдүүлгийг хянан шийдвэрлэх болон виз олголтын хураамж

Албан болон дипломат визний бүх төрөл визний хураамжаас чөлөөлөгддөг.

Хэрэв таньд албаны вийзтэй холбоотой асуух зүйл байвал Улаанбаатар дахь Консулын Хэлтэст UlaanbaatarNIV@state.gov цахим хаягаар хандан захиа бичнэ үү.

Нэмэлт мэдээлэл

Та Төрийн Департаментын вэб хуудаснаас Дипломат болон албан визний шалгуурын талаар нэмэлт мэдээлэл болон A виз, G визний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.