Ярилцлага хүлээх хугацаа

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Виз мэдүүлэгчдэд түргэн шуурхай үйлчлэх үүднээс АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс ярилцлага хүлээх хугацааг аль болох богиносгохыг хичээдэг билээ. Үүний зэрэгцээ та ярилцлагаа эрт товлох тусам өөрийн хүссэн ярилцлагын өдөр цагаа товлох боломжтой.

Цагаачлалын бус виз мэдүүлэгчид зорчих өдрөөсөө гурван сарын дотор визээ мэдүүлэхийг зөвлөж байна. Тиймээс визээ эрт мэдүүлэхийг санаарай!

Визийг хянан шийдвэрлэх хугацаа

Визийг хянан шийдвэрлэх ердийн хугацаа ажлын хоёр өдөр боловч тухайн мэдүүлгийн нөхцөл байдал болон бусад тусгай шаардлагын үүднээс хугацаа нь өөр өөр байж болно.

Ярилцлага хүлээх цаг болон боломжит өдрүүд