Визгүй Зорчих Хөтөлбөр

Энэ хуудсан дээр:


Ерөнхий агуулга

Визгүй Зорчих Хөтөлбөрийн (ВЗХ) хүрээнд хамрагдсан орнуудын иргэд Америкийн Нэгдсэн Улс руу аялал жуулчлал, бизнесийн зорилгоор (зөвхөн B ангиллын виз) 90 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой.

Уг хөтөлбөр нь аялах нөхцлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Төрийн Департаментын консулын үйлчилгээг бусад салбаруудад төвлөрүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. ВЗХ-т хамрагдсан орнуудын иргэд ВЗХ-ийн хүрээнд визгүй зорчихын тулд тодорхой шалгуур хангах ёстойн улмаас ВЗХ-ийн орнуудын зарим зорчигчид уг хөтөлбөрт хамрагдах боломжгүй байдаг. ВЗХ-ийн хүрээнд зорчигчид албан ёсны зөвшөөрлийг Зорчих Зөвшөөрөл Олгох Цахим Системээс (ESTA) зорчихоосоо өмнө авах ёстой бөгөөд Америкийн Нэгдсэн Улсад нэвтрэх боомт дээр шалгагдаж, Дотоодын Аюулгүй Байдлын Яамны АНУ-д-Зорчих хөтөлбөр бүртгэлд бүртгэгддэг. Хэдийгээр шаардлагагүй боловч ВЗХ-т нийцэх зорчигчид өөрсдийн хүсэлтээр виз мэдүүлж болно.

ВЗХ-т тавигдсан хориг

Визгүй Зорчих Шинэчлэгдсэн Хөтөлбөр болон Террорист Аялалаас Урьдчилан Сэргийлэх тухай 2015 оны хуулийн дагуу 2011 оны 3-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш Иран, Ирак, Судан болон Сири улсууд руу зорчиж байсан эсвэл тэнд амьдарч байсан иргэд (дипломат болон цэргийн үйл ажиллагаанд оролцогсод тусгай нөхцөлд орно) түүнчлэн Иран, Ирак, Судан болон Сири улсуудын иргэд ВЗХ-рөөр хойшид зорчих эрхгүй боллоо. Визгүй Зорчих Шинэчлэгдсэн Хөтөлбөрт гарсан өөрчлөлтүүд болон Террорист Аялалаас Урьдчилан Сэргийлэх тухай 2015 оны хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cbp.gov/travel/international-visitors/visa-waiver-program цахим хуудаснаас авна уу.

Зорчих Зөвшөөрөл Олгох Системд ( ESTA буюү ЗЗОС )

АНУ-руу Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагддаг иргэд 2016 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэнхүчинтэй Цахим Пасспорттой байх шаардлагатай боллоо. Энэ журамнь мөн Зорчих Зөвшөөрөл Олгох Системд ( ESTA буюү ЗЗОС ) хүчинтэй бүртгэлтэй хүмүүстхүртэлхамаарна. Цахим пасспортны хавтсан дээр ийм тэмдэг байна:

 

 

Түүнчлэн 2011 оны 3-р сарын 1-ний өдөрболонтүүнээсхойшИрак, Иран, Сири, Судан, Ливи, Сомали мөн Йемен орнуудад зорчсон эсвэл оршин сууж байсан ВЗХ–ын орны иргэд АНУ-руу ВЗХ-өөр зорчих боломжгүй боллоо. ВЗХ-т хамрагдаг орнуудба Иран, Ирак, Сири болон Судан улсуудын хоёр улсын иргэншилтэйиргэд АНУ-руу ВЗХ-өөр зорчих боломжгүй.

ВЗХ-т хамрагдаг орнуудын цэргийн албаныханэсвэл засгийн газрын ажилтнууд эдгээр улсуудад албан хэргээр зорчиж байсан бол угхоригтхамаарагдахгүй болно.

АНУ-ын Дотоодын Аюулгүй БайдлынЯамны Нарийн бичгийн даргаАНУ-ынхууль хэрэгжүүлэх эсвэл үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцэж байна гэж үзвэл энэхүүхоригийгцуцалж болно. Тухайн тохиолдолтус бүрийг хянан үзэжэнэхүү боломжийг олгоно.Ерөнхийдөө дээрх хоригийг цуцлуулах шалгуурыг хангаж болох ангилалд дараах зорчигчид орно:

  • Ирак, Иран, Сири, Судан, Ливи, Сомали мөн Йемен улсуудадолон улсын байгууллага, бүс нутгийн байгууллага, эсвэл улс хоорондын байгууллагыг төлөөлөн албан хэргээр зорчиж байсан албан ажилтнууд;
  • Ирак, Иран, Сири, Судан, Ливи, Сомали мөн Йемен улсуудад хүмүүнлэгийн төрийн бус байгууллагыг төлөөлөн зорчсон ажилтнууд;
  • Ирак, Иран, Сири, Судан, Ливи, Сомали мөн Йемен орнуудад сурвалжлах зорилгоор явж байсан сэтгүүлчид;
  • Үйл Ажиллагааны Хамтарсан Цогц Төлөвлөгөөний (2015 оны 7-р сарын 14) дагуу Иран улс руу хууль ёсны бизнесийнзорилгоор зорчиж байсан иргэд;
  • Ирак улс руу хууль ёсны бизнесийн зорилгоор зорчиж байсан хувь хүмүүс.
  • Шинэчлэгдсэн ЗЗОС-ийн өргөдлийн маягт гарсан. Аялалын шалгуур хангах талаар хууулинд орсон шинэ шаардлагуудыгуг шинэчлэгдсэн маягтад тусгасан болно. ЗЗОС-д хандах гэж буй зорчигчдодсайжруулсан систем ашиглахыг бид уриалж байна. Ингэснээр дээрх хориг цуцлуулах боломж байгаа эсэхийг хүн тус бүр дээр тодорхойлоход тус болох юм. . Хориг цуцлуулах тусдаа маягт байхгүй. ЗЗОС-д бүртгэлтэй хүмүүс АНУ руу аялахаасаа өмнө Хил Хамгаалах Албаны https://esta.cbp.dhs.gov/esta/цахим хуудаснаас ЗЗОС дахьөөрийн статусаа шалгах ёстойг анхаарна уу.

    Канад, Мексик болон Бермудаас виз мэдүүлэгчдэд

    Канад, Мексик болон Бермуд нь визгүй зорчих хөтөлбөрт хамрагддаггүй орнууд юм. Гэсэн хэдий ч Иргэншил цагаачлалын  хуулинд Канад болон Бермудын  иргэд тодорхой зарим  нөхцөлд визгүй зорчиж болох заалтууд байдаг.  Канад болон Бермудын иргэд эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Нэгэнт эдгээр улсууд нь визгүй зорчих хөтөлбөрт хамрагддаггүй болохоор уг хөтөлбөрийн шалгуур болох машинд уншигддаг эсвэл цахим паспорттай байх шаардлага Канад, Мексик болон Бермудын  иргэдэд хамааралгүй. Түүнчлэн АНУ руу зорчиж буй Канад болон Бермудын  зарим иргэд  цагаачлалын бус виз авах шаардлагатай болохыг анхаарна уу.  

    Нэмэлт мэдээлэл

    Визгүй Зорчих Хөтөлбөрийн талаарх нэмэлт мэдээллийг Төрийн Департаментын веб хуудаснаас авна уу.