Виз мэдүүлэх

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Та виз мэдүүлэх шаардлагатай эсэхээ бататгана уу. Хэрэв та хүчин төгөлдөр АНУ-ын визтэй эсвэл АНУ-д Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдсан улсын иргэн бол дахин виз хүсэх шаардлагагүй байж болно.

Хэрэв та цагаачлалын бус виз мэдүүлэх шаардлагатай бол доорх алхмуудыг мөрдөнө үү.

Хэрхэн виз мэдүүлэх

    1-р алхам
    Визний мэдүүлгийн хураамж төлнө үү.

    2-р алхам
    Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бөглөнө үү.

    3-р алхам
    Энэ вэб хуудас руу орж Ярилцлагын цагаа товлоно уу. Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

    • Таны паспортын дугаар
    • Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
    • DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар

    4-р алхам
    Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.