Шашны ажилтны виз

Түгээмэл aсуултууд

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

R ангиллын виз нь Цагаачлал, Иргэншлийн Хуулийн (INA) §101(a)(15)(R)-д заасны дагуу Америкийн Нэгдсэн Улс руу түр хугацаагаар шашны шугамаар ажиллах зорилгоор нэвтрэх хүсэлтэй хүмүүст зориулагдсан.

Тавигдах шаардлагууд

Шашны ажилтан гэдэг нь шашны үйл ажиллагаа эрхлэх, тухайн шашны албан ёсны гишүүдийн гүйцэтгэдэг бусад үйл хэргийг хийхээр эрх бүхий газраас зөвшөөрөгдсөн хүмүүс болон шашны сургалт, байгууллагад ажил эрхэлдэг хүмүүс болно. Хэрэв та шашны ажилтны виз мэдүүлж байгаа бол дараах шалгуурыг хангах ёстой:

  • Хууль ёсны, ашгийн бус шашны байгууллагад тооцогддог шашны урсгалын гишүүн байх ёстой.
  • Таны шашны урсгал эсвэл түүний салбар нь татвараас чөлөөлөгдсөн эсвэл чөлөөлөгдөж болох статустай байх ёстой.
  • Та:
    (a) шашны ажилтны виз мэдүүлэх үед тухайн урсгалын гишүүнээр хоёр жил болсон байх
    (б) тухайн шашны урсгалын ажилтан, эсвэл хууль ёсны ашгийн бус шашны байгууллагад (эсвэл тухайн байгууллагын татвараас чөлөөлөгдсөн салбарт) сургалтын болон бусад ажил эрхлэх төлөвлөгөөтэй байх
    (в) энэ ажлаар урьд нь таван жил томилогдож байсан бол виз мэдүүлэхээс өмнөх 1 жилд нь АНУ-аас өөр улсад тогтвортой оршин суусан байх
    Та заавал эргэж ирэх орон байртай байх шаардлагагүй ч таны хууль ёсны статусын хугацаа дуусахад та АНУ-аас гарах төлөвлөгөөтэй байх ёстой.

Petitions

Таны АНУ дахь ажил олгогч I-129 маягт буюу Ажиллах Зөвшөөрлийн Өргөдлийг АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанд (USCIS) гаргах ёстой. I-129 өргөдлийг хэрхэн мэдүүлэх болон бусад шалгуурын талаар дэлгэрэнгүй мэдээллийг USCIS-ийн R-1 Түр Хугацааны Цагаачлалын бус шашны ажилтны визний вэб хуудаснаас үзнэ үү.

Анхааруулга: Өргөдөл болон визний мэдүүлгийг тань боловсруулахад хугацаа олгох үүднээс таны АНУ дахь ажил олгогч өргөдлийг аль болох эрт эхлүүлэх ёстой (гэхдээ ажил эхлэхээс өмнөх 6 сарын хугацааны дотор).

АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст виз мэдүүлэхээс өмнө I-129 маягт болох өргөдлийг зөвшөөрүүлсэн байх ёстой. Таны өргөдөл зөвшөөрөгдсөн тохиолдолд таны ажил олгогчид I-797 маягтыг танд илгээх бөгөөд энэ нь таны өргөдөл зөвшөөрөгдсөнийг нотлох баримт болно. Консул ярилцлагын үеэр таны зөвшөөрлийг Төрийн Департаментын Өргөдлийн Мэдээллийг Хянах Үйлчилгээгээр (PIMS) дамжуулж шалгах болно.

АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ярилцлаганд ирэхдээ та өргөдөл зөвшөөрөгдсөнийг нотлохын тулд I-129 өргөдлийн баримтын дугаараа авчрах ёстой. Урьдчилан олгогдсон уг зөвшөөрөл нь АНУ-ын Цагаачлалын хуулийн дагуу та визний шалгуур хангаагүй тохиолдолд виз олгох баталгаа болж чадахгүй гэдгийг анхаарна уу.

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх зүйлс

Хэрэв та шашины ажилтаны виз мэдүүлж байгаа бол дараах зүйлсийг бүрдүүлж өгөх ёстой:

  • Цагаачлалын бус визний цахим маягт (DS-160). DS-160 маягтын тухай нэмэлт мэдээллийг DS-160 webpage руу орж авна уу.
  • АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт (гэхдээ улс хоорондын тусгай гэрээний хүрээнд өөрөөр заагдсан байж болно).
  • Нэг (1) хувь 2"x2" (5cмx5cм) зураг. Энэ вэб хуудаснаас цээж зурганд тавигдах шаардлагыг үзнэ үү.
  • Цагаачлалын бус визний мэдүүлгийн буцаан олгогдохдохгүй $160 ам.долларын хураамжийг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр төлсөн баримт. Энэ вэб хуудаснаас тус хураамжийг хэрхэн төлөх талаар уншина уу. Виз олгогдсон тохиолдолд таны харьяаллаас хамаарч та виз олгосны нэмэлт хураамж төлөх шаардлагатай байж болно (Монгол улсын иргэдэд хамаарахгүй). Төрийн Департаментын вэб хуудаснаас та виз олгосны хураамж төлөх ёстой орнууд болон хураамжны талаар мэдээлэл авч болно.
  • Таны зөвшөөрөгдсөн I-129 маягтан дээрх баримтын дугаар. Ярилцлаганд ороход I-797 маягтыг бөглөх шаардлагагүй болсныг анхаарна уу.

Эдгээрээс гадна энэ үйлчилгээгээр ярилцлага товлосныг батлах хуудас авчрах ёстой. Түүнчлэн Консулд өгсөн мэдээллийг тань дэмжихэд хэрэг болно гэж үзсэн нэмэлт нотлох бичиг баримтууд авчирч болно.

Хэрхэн виз мэдүүлэх

    1-р алхам
    Визний мэдүүлгийн хураамж төлнө үү.

    2-р алхам
    Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бөглөнө үү.

    3-р алхам
    Энэ вэб хуудас руу орж Ярилцлагын цагаа товлоно уу. Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

    • Таны паспортын дугаар
    • Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
    • DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар

    4-р алхам
    Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.

Бичиг баримтууд

Нэмэлт бичиг баримт нь ярилцлагын үеэр Консулын харгалзаж үзэх олон хүчин зүйлсийн зөвхөн нэг хэсэг юм. Консул визний шийдвэр гаргахдаа мэдүүлэг бүрийг тусгайлан авч үзэн ажил мэргэжил, нийгэм, соёлын болон бусад хүчин зүйлүүдийг бодолцон үздэг. Консул таны тодорхой зорилго, гэр бүлийн байдал болон эх орондоо буцаж ирээд юу хийх тухай хэтийн төлөвлөгөөг тань харж болно. Визний мэдүүлэг тус бүрийг тусгайлан авч үзэж хуулийн дагуу шийдвэрлэдэг.

Анхааруулга: Хуурамч бичиг баримт бүү бүрдүүлээрэй. Залилан эсвэл хуурамч мэдээлэл мэдүүлсэн тохиолдолд виз олгохыг бүрмөсөн татгалзах болно. Хэрэв мэдээлэл нууцлахыг хүсч байвал АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ирэхдээ бичиг баримтаа битүүмжилсэн дугтуйнд хийж авчирч болно. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс уг мэдээллийг хэнд ч задлахгүй бөгөөд мэдэллийн нууцлалыг чандлах болно.

Ярилцлаганд ирэхдээ та дараах бичиг баримтуудыг авчрах ёстой. Бичиг баримтын эх хувь хэзээд давууд тооцогддог учраас ярилцлаганд эх хувиа авчрах ёстой. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс рүү аливаа бичиг баримтаа факс, и-мейл эсвэл шуудангаар илгээж болохгүй.

  • Хэрэв та шашны ажилтан бол тухайн шашны урсгалын үйл эрхлэх зөвшөөрөлтэй болох. Таны үүрэг хариуцлагыг тодорхойлсон байх; эсвэл
  • Хэрэв та шашны чиглэлээр мэргэжсэн бол доод тал нь бакалавар эсвэл түүнтэй дүйцэх зэрэгтэй байх бөгөөд энэ нь таны АНУ-д шашны мэргэжлээр ажиллах шалгуурт тэнцсэн байх; эсвэл
  • Хэрэв та мэргэжлийн бус сургалт, ажил эрхлэх бол тухайн ажил уламжлалт шашны үйлтэй холбоотой байвал уг шалгуурыг хангасан байх.
  • Цалингийн зохицуулалт болон хэмжээ, эх үүсвэр, хоол хүнс, орон байр болон мөнгө санхүүтэй холбоотой бусад мэдээлэл, түүнчлэн эдгээр санхүүгийн хангамж нь үзүүлсэн үйлчилгээний хариу болж байгаа эсэх.
  • Үйлчилгээ үзүүлэх шашны байгууллагын эсвэл салбарын нэр, хаяг.
  • Хэрэв таны ажилдаг шашны байгууллагатай холбоотой багууллагад ажиллах бол хоёр байгууллагын хоорондын харилцаа холбооны талаархи тодорхойлолт.
  • Таны ажилдаг шашны байгууллагын өмч хөрөнгө болон үйл ажиллагаагааны талаарх бичиг баримт.

Нэмэлт мэдээлэл

Шашны ажилтны визний талаарх нэмэлт мэдээллийг Төрийн Департаментын вэб сайтнаас авна уу.