Гэрийн ажилчны виз

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Америкийн Нэгдсэн Улс руу ажил олгогчоо дагалдан яваа хувийн болон гэрийн үйлчлэгч, ажилчдад B-1 виз мэдүүлж болно. Гэрийн ажилчинд тогооч, үйлчлэгч, жолооч, гэрийн үйлчлэгч, асрагч, цэцэрлэгч зэрэг хүмүүс орох ба эдгээрээр хязгаарлагдахгүй.

Дипломат эсвэл албан ажлаар төрийн албан хаагчийг дагалдаж явах дээрх хүмүүс ажил олгогчийнхоо визний статусаас хамааран A-3 эсвэл G-5 виз олгогдоно.

Тавигдах шаардлагууд

Хэрэв та гэрийн ажилчин бөгөөд B-1 виз мэдүүлэх гэж буй бол дараах шалгууруудыг хангах ёстой:

  • Таны Америкийн Нэгдсэн Улс руу нэвтрэх аяллын зорилго бол гэрийн ажил эрхлэх
  • Та АНУ-д тодорхой хязгаарлагдмал хугацаагаар байх төлөвлөгөөтэй байх
  • Таны ажил олгогч тодорхой шалгуур хангаж байх
  • Та эх орондоо заавал эргэж ирэх нийгэм болон эдийн засгийн баталгаа харуулах
  • Америкийн Нэгдсэн Улс дахь таны ажлын гэрээ дуусахад та эх орондоо буцаж ирэх гэр орон болон бусад зайлшгүй шалтгаантай байх

Цагаачлалын бус виз эзэмшигчийг дагалдах

B, E, F, H, I, J, L, M, O, P, Q эсвэл R ангиллын цагаачлалын бус визээр АНУ-д байгаа эсвэл явах гэж байгаа ажил олгогчоо дагалдаж явахаар зэхэж байгаа гэрийн үйлчлэгч, ажилчин дараах нөхцлүүдийг хангасан тохиолдолд B-1 ангиллын визний шалгуур хангаж болно

  • Та доод тал нь нэг жилийн хугацаанд хувийн болон гэрийн үйлчлэгч, ажилчнаар ажилласан туршлагатай болохыг баталсан өмнөх ажил олгогчдын тодорхойлолт
    • Таны ажил олгогч Америкийн Нэгдсэн Улс руу явахаас өмнө та доод тал нь нэг жил тухайн ажлыг эрхэлсэн байх эсвэл
    • Таны ажил олгогч өөрийн виз мэдүүлэхээсээ өмнөхөн таныг ажиллуулж эхэлсэн ч өмнө нь тэд тогтмол (жил тойрон эсвэл улирлаар) гэрийн туслах ажиллуулж байснаа нотлон харуулах
  • Та АНУ-д өөр ажил хийхгүй бөгөөд ажлын гэрээнд заасны дагуу ажил олгогч тань үнэгүй байр, ирж очих замын зардлаар хангах ёстой.

АНУ-ын иргэнийг дагалдан явах

а. АНУ-д түр хугацаагаар ажиллахаар томилогдсон АНУ-ын иргэн ажил олгогчоо дагалдан явах эсвэл араас нь очих хувийн ажилтан/гэрийн үйлчлэгчид B-1 ангилалын виз мэдүүлж болох ба үүний тулд:

(1) Тухайн ажилтан АНУ-аас өөр улсад оршин суудаг бөгөөд тухайн газраа орхиж явах зорилгогүй байх;

(2) Тухайн иргэн нь ажил олгогчоо АНУ-д нэвтрэх өдрөөс өмнө наанадаж 6 сарын хугацаагаар уг хүний хувийн ажилтан/гэрийн үйлчлэгчээр ажилласан байх эсвэл тухайн ажил олгогч нь гадаадад байхдаа адил зорилгоор хувийн ажилтан/гэрийн үйлчлэгч тогтмол авч ажиллуулдаг гэдгээ харуулах;

(3) Тухайн ажилтан хувийн ажилтан/гэрийн үйлчлэгчээр наандаж 1 жил ажилласан туршлагатай гэдгээ өмнөх ажил олгогчийн өгсөн тодорхойлолтоор нотлон харуулах; түүнчлэн

(4) Ажил олгогч болон ажилтан хоёулаа гарын үсэг зурсан Хөдөлмөрийн гэрээг хилийн шалган нэвтруулэх боомт дээр үзүүлэхийг ажилтан өөрөө хариуцна.

Дагалдан явах ажилтан хилийн шалган нэвтруулэх боомтоор нэвтрэх үедээ ажил олгогч болон ажилтан хоёрын гарын үсэгтэй Хөдөлмөрийн гэрээний эх хувь эсвэл тус гэрээний хуулбарыг биедээ авч явна.

b. АНУ-ын иргэн ажил олгогч нь өөрийн ажлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил болон түүнээс урт хугацаагаар гадаад улс оронд ажилладаг ба АНУ дахь ажлын байрандаа 6 жилээс ихгүй хугацаагаар ажиллахаар эргэж ирсэн байх. Тухайн хувийн ажилтан/гэрийн үйлчлэгчийн ажил олгогч нь түүний цорын ганц ажил олгогч байх ба хөдөлмөрийн гэрээндээ заасны дагуу үнэ төлбөргүй орон байраар хангаж ирж буцах онгоцны тасалбарыг нь хариуцна; түүнчлэн

c. Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч болон ажилтан хоёул гарын үсэг зурж огноо тавьсан байх бөгөөд ажил олгогчийн зүгээс дээр (b) заалтад дурьдагсан нөхцлөөс гадна тухайн ажилтанд ажлын өдрийн 8 цагт тохирох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнээс дээш хэмжээний ажлын хөлсийг олгохоо батлах. Түүнчлэн тухайн муж дүүрэг дэх АНУ-ын иргэн хувийн ажилтан/гэрийн үйлчлэгчид үзүүлдэг цалингаас гадуурх бусад халамж, хангамжийн талаар уг хөдөлмөрийн гэрээнд оруулсан байх. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдсэн бол наанадаж 2 долоо хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх, мөн ажилтан ажлын байраа орхихоор шийдсэн тохиолдолд ажил олгогчдоо 2 долоо хоног хуртэлх хугацааны өмнө мэдэгдэл өгч болно.

АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугчийг дагалдах

АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугчид (Ногоон карт эзэмшигчид) өөрсдийн гэрийн ажилчныг ямар ч тохиолдолд B-1 визээр Америкийн Нэгдсэн Улсад дагуулж ирэхийг зөвшөөрдөггүй.

B-1 виз мэдүүлэгчдийн гэрээний шаардлага

Хэрэв та B-1 виз мэдүүлж байгаа гэрийн ажилчин бол та болон таны ажил олгогчийн гарын үсэг бүхий дараах шаардлагуудыг хангасан ажлын гэрээ үзүүлэх ёстой. Үүнд:

  • Таны АНУ-д хийх ажил үүргийн тодорхойлолт
  • Нэг долоо хоногт ажиллах цаг
  • Баяр, амралт, өвчний чөлөөтэй өдрүүдийн тоо
  • Долоо хоногийн амралттай өдрүүд
  • Таны цалингийн хэмжээ, энэ нь ажиллах газрын тань хуулийн дагуу цалингийн дундаж болон доод түвшин эсвэл түүнээс дээгүүр тогтоогдох ёстой. АНУ даяарх цалингийн доод түвшингийн мэдээллийг эндээс үзэж болох бөгөөд мөн одоогийн дундаж цалингийн талаар эндээс үзнэ үү.
  • Танд үнэгүй өрөө, байр гаргаж өгөх баталгаа
  • Таны АНУ-д байх хугацаандаа нийгмийн хэв журам зөрчихгүй байхыг ажил олгогч тань хариуцах баталгаа
  • Та өөрийн ажил олгогчоос өөр хүний ажлын санал хүлээж авахгүй байх баталгаа
  • Таны ажил олгогч таны паспортыг барьцаалж авахгүй гэсэн баталгаа
  • Ажлын бус цагаар цалингүй ажиллахгүй болохыг хоёр талууд харилцан ойлгож тохирсон баталгаа
  • АНУ руу зорчих, ажил олгогчийн дараагийн улс руу дагалдах эсвэл гэрээний хугацаа дуусахад нутагтаа буцах замын зардалыг таны ажил олгогч төлөх баталгаа.

A-1, A-2, эсвэл G-1 - G-4 виз эзэмшигчдийг дагалдах (A-3 эсвэл G-5 Виз)

Хэрэв та A-1, A-2 эсвэл G-1-ээс G-4 ангиллын виз эзэмшигчийг дагалдаж явах гэрийн, хувийн ажилтан бол A-3 эсвэл G-5 ангилалд хамрагдана. Та A-3 эсвэл G-5 ангиллын визний шалгуурт нийцэхээ (жишээ нь өмнөх ажил олгогчийн тодорхойлолт, өмнө нь ийм төрлийн ажил хийж байсны баталгаа гэх мэт) нотлон харуулах хэрэгтэй. Консул ажил олгогч болон ажил эрхлэгч хоёрын хоорондын албан ёсны статусыг тогтоох ёстой. Үүнээс гадна, дипломатуудын (A3) болон олон улсын байгууллагын ажилтнуудын (G5) гэрийн үйлчлэгч, ажилчид виз мэдүүлэхээсээ өмнө Төрийн Департаментын Гадаад Албаны Хяналт Мэдээллийн Системд (TOMIS) заавал бүртгүүлсэн байх ёстой. TOMIS бүртгэлийн талаар нэмэлт мэдээллийг АНУ-ын Төрийн Департаментын ЭСЯ, Консулын газруудыг хариуцсан албанаас авна уу.

A-3 болон G-5 виз мэдүүлэгчид визний ярилцлаганд ирэх ёстой. Тэд ердийн виз мэдүүлэх үйл явцыг мөрдөх ёстой бөгөөд үүнд ярилцлага товлох бас орно.

A-3 эсвэл G-5 виз мэдүүлэгчийн авах цалин тухайн салбарын цалинтай дүйцэх хэмжээтэй, шударга тогтоогдсоныг Консулд батлан харуулах ёстой. Визний мэдүүлэгтээ ажил олгогч болон ажил эрхлэгчийн гарын үсгээр баталгаажсан ажлын гэрээг хавсаргах ёстой.

A-3/G-5 виз мэдүүлэгчдийн гэрээний шаардлага

Хэрэв та A-3 эсвэл G-5 виз мэдүүлж байгаа гэрийн ажилчин, үйлчлэгч бол та болон таны ажил олгогчийн гарын үсэг бүхий дараах шаардлагуудыг хангасан ажлын гэрээ үзүүлэх ёстой. Үүнд:

  • Таны цалингийн хэмжээ, энэ нь ажиллах газрын тань хуулийн дагуу цалингийн дундаж болон доод түвшин эсвэл түүнээс дээгүүр тогтоогдох ёстой. АНУ даяарх цалингийн доод түвшингийн мэдээллийг эндээс үзэж болох бөгөөд мөн одоогийн дундаж цалингийн талаар эндээс үзнэ үү.
  • Ажил эхэлснээс 90 хоногийн дараа таны бүх цалинг чекээр эсвэл цахим аргаар таны банкны данс руу шилжүүлэх тухай баталгаа. Ажил олгогч эсвэл түүний гэр бүлийн гишүүд таны банкны дансанд нэвтрэх эрхгүй байх
  • Хэрэв та ажил олгогчийнхоо гэрт амьдрах бол ажил олгогч тань цалингаас гадна үнэгүй өрөө, байраар хангах
  • Та өөрийн ажил олгогчоос өөр хүний ажлын санал хүлээж авахгүй байх баталгаа
  • Таны ажил олгогч таны паспортыг барьцаалж авахгүй гэсэн баталгаа түүнчлэн ажлын бус цагаар цалингүй ажиллахгүй болохыг хоёр талууд харилцан ойлгож тохирсон баталгаа
  • Танд ямар нэг хүндрэл үүсэх эсвэл хүний эрхээ хамгаалуулах зэрэг асуудал үүсэхэд энэхүү гэрээ маш чухал ач холбогдолтой. АНУ руу зорчих, ажил олгогчийн дараагийн улс руу дагалдах эсвэл гэрээний хугацаа дуусахад нутагтаа буцах замын зардлыг таны ажил олгогч төлөх ёстой.

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх зүйлс

B-1, A-3 эсвэл G-5 виз мэдүүлж байгаа бол дараах зүйлсийг бүрдүүлэх ёстой:

  • Цагаачлалын бус визний цахим маягт (DS-160). DS-160 маягтын тухай нэмэлт мэдээллийг DS-160 webpage руу орж авна уу.
  • АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт (гэхдээ улс хоорондын тусгай гэрээний хүрээнд өөрөөр заагдсан байж болно).
  • Нэг (1) хувь 2"x2" (5cмx5cм) зураг. Энэ вэб хуудаснаас цээж зурганд тавигдах шаардлагыг үзнэ үү.
  • Зөвхөн B-1 виз мэдүүлэгчдэд: Цагаачлалын бус визний мэдүүлгийн буцаан олгогдохдохгүй $160 ам.долларын хураамжийг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр төлсөн баримт. Энэ вэб хуудаснаас тус хураамжийг хэрхэн төлөх талаар уншина уу. Виз олгогдсон тохиолдолд таны харьяаллаас хамаарч та виз олгосны нэмэлт хураамж төлөх шаардлагатай байж болно (Монгол улсын иргэдэд хамаарахгүй). Төрийн Департаментын вэб хуудаснаас та виз олгосны хураамж төлөх ёстой орнууд болон хураамжны талаар мэдээлэл авч болно.
  • Таны ажил олгогчийн визний эсвэл Америкийн Нэгдсэн Улс руу нэвтрэх бусад бичиг баримтын хуулбар (Визгүй Зорчих улсын паспорт эсвэл АНУ-ын паспорт)
  • Дээр дурдсан бүх шаардлагыг хангасан, та болон таны ажил олгогчийн гарын үсэг бүхий ажлын гэрээ
  • Зөвхөн A-3 болон G-5 виз мэдүүлэгчдэд: Ажил олгогчийн ажлын статус, явах өдөр, аяллын зорилго болон Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаа зэргийг тодорхойлсон албан бичиг. Түүнчлэн уг албан бичигт ажил эрхлэгчийн нэр, ажил олгогчийн албан тушаал мөн албан ёсны статусыг тусгасан байх ёстой. Мөн явах өдөр, аяллын зорилго болон Америкийн Нэгдсэн Улсад байх хугацааг тодорхой заасан байх ёстой. A-3 болон G-5 виз мэдүүлэгчид визний мэдүүлгийн хураамж төлөх шаардлагагүй.

Эдгээрээс гадна энэ үйлчилгээгээр ярилцлага товлосныг батлах хуудас авчрах ёстой. Түүнчлэн Консулд өгсөн мэдээллийг тань дэмжихэд хэрэг болно гэж үзсэн нэмэлт нотлох бичиг баримтууд авчирч болно.

Хэрхэн виз мэдүүлэх

    1-р алхам
    Визний мэдүүлгийн хураамж төлнө үү.

    2-р алхам
    Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бөглөнө үү.

    3-р алхам
    Энэ вэб хуудас руу орж Ярилцлагын цагаа товлоно уу. Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

    • Таны паспортын дугаар
    • Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
    • DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар

    4-р алхам
    Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.

Бичиг баримтууд

Нэмэлт бичиг баримт нь ярилцлагын үеэр Консулын харгалзаж үзэх олон хүчин зүйлсийн зөвхөн нэг хэсэг юм. Консул визний шийдвэр гаргахдаа мэдүүлэг бүрийг тусгайлан авч үзэн ажил мэргэжил, нийгэм, соёлын болон бусад хүчин зүйлүүдийг бодолцон үздэг. Консул таны тодорхой зорилго, гэр бүлийн байдал болон эх орондоо буцаж ирээд юу хийх тухай хэтийн төлөвлөгөөг тань харж болно. Визний мэдүүлэг тус бүрийг тусгайлан авч үзэж хуулийн дагуу шийдвэрлэдэг.

Анхааруулга: Хуурамч бичиг баримт бүү бүрдүүлээрэй. Залилан эсвэл хуурамч мэдээлэл мэдүүлсэн тохиолдолд виз олгохыг бүрмөсөн татгалзах болно. Хэрэв мэдээлэл нууцлахыг хүсч байвал АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ирэхдээ бичиг баримтаа битүүмжилсэн дугтуйнд хийж авчирч болно. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс уг мэдээллийг хэнд ч задлахгүй бөгөөд мэдэллийн нууцлалыг чандлах болно.

Ярилцлаганд ирэхдээ та дараах бичиг баримтуудыг авчрах ёстой. Бичиг баримтын эх хувь хэзээд давууд тооцогддог учраас ярилцлаганд эх хувиа авчрах ёстой. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс рүү аливаа бичиг баримтаа факс, и-мейл эсвэл шуудангаар илгээж болохгүй.

  • Ажил олгогчийн танд амласан цалингаа төлөх чадварын баталгаа. Анхааруулга: Хэрэв та A-3 эсвэл G-5 виз мэдүүлж байгаа бол энэ нь зөвхөн ажил олгогч тань Консул эсвэл түүнээс доогуур албан тушаалтай тохиолдолд хамааралтай.
  • Та Америкийн Нэгдсэн Улсад түр хугацаагаар байх баталгаа.
  • Төрийн Департаментын вэб хуудаснаас нэмэлт мэдээлэл авна уу.

Америкийн Нэгдсэн Улсад түр хугаацаагаар ажиллагсдын эрх болон хамгаалалт

Америкийн Нэгдсэн Улсад түр хугацаагаар ажиллагсдын хувьд эдлэх эрх болон хэрхэн хамгаалуулах тухай мэдээллийг судална уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

Нэмэлт мэдээлэл

A-3, B-1, болон G-5 визний талаарх нэмэлт мэдээллийг Төрийн Департаментын вэб хуудаснаас авна уу.