Дамжин өнгөрөх/Хөлгийн багийн гишүүний виз

Түгээмэл aсуултууд

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Дамжин өнгөрөх (C виз)

Америкийн Нэгдсэн Улсаар дайран өнгөрч өөр улс руу зорчиж буй гадаадын иргэн дамжин өнгөрөх виз авах ёстой. Визгүй Зорчих Хөтөлбөрт АНУ-тай байгуулсан гэрээний дагуу АНУ-руу визгүй зорчих зөвшөөрөлтэй орны иргэд дамжин өнгөрөх виз авах шаардлагагүй.

Хэрэв зорчигч Америкийн Нэгдсэн Улсаар дамжин өнгөрөхөөс гадна найз нөхөд дээрээ зочлох эсвэл амарч зугаалах гэх мэт давхар зорилготой бол тухайн зорилгод нийцэх B-2 гэх зэрэг ангиллын виз авах ёстой.

Хөлгийн багийн гишүүн (D виз)

Америкийн Нэгдсэн Улсаар зорчиж буй усан онгоц эсвэл нисэх онгоцонд ажиллаж буй багийн гишүүд энэ ангиллын визтэй байх ёстой. Америкийн Нэгдсэн Улсаар дамжин өнгөрөх усан онгоц эсвэл нисэх онгоцны гишүүд болон үйлчлэгчид дамжин өнгөрөх/хөлгийн багийн гишүүний визийг голдуу хамт авдаг (C-1/D). Гэхдээ зарим тохиолдолд тухайн хүн зөвхөн D виз авах шаардлагатай байж ч болно.

АНУ-ын хилээс гадна далайн тээврийн хэрэгсэл дээр ажилладаг багийн гишүүд хөлгийн багийн гишүүний визний оронд B-1 виз авах боломжтой.

Нислэг, далайн аяллын хоорондох амралтаар Америкийн Нэгдсэн Улс руу орох багийн гишүүд мөн B-1/B-2 виз авах ёстой. C-1/D болон B-1/B-2 визийг зэрэг мэдүүлэгчид визний мэдүүлгийн зөвхөн нэг хураамж төлнө.

Тавигдах шаардлагууд

Дамжин өнгөрөх виз мэдүүлэхийн тулд та дараах баримтуудыг бүрдүүлэх ёстой:

  • Аялал тань заавал Америкийн Нэгдсэн Улсаар дамжин өнгөрч цааш үргэлжилнэ гэдгээ
  • Аяллын тийз болон аяллын маршрутыг харуулсан бусад баримт
  • Дамжин өнгөрөх аяллын туршид гарах зардлаа даах баталгаа
  • Америкийн Нэгдсэн Улсаар дамжин очих улс руу нэвтрэх зөвшөөрөл

C, D эсвэл C-1/D виз мэдүүлэхийн тулд та Консулд дараах зүйлсийг нотлоно:

  • Америкийн Нэгдсэн Улс руу зорчих аяллын зорилго нь зөвхөн дамжин өнгөрөх эсвэл тээврийн хэрэгслийн багийн гишүүний байх
  • Ажлын визтэй биш л бол та Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаандаа АНУ-ын аль нэг байгууллага, хувь хүнээс санхүүжихгүй байх.
  • Та АНУ-руу тодорхой хязгаартай хугацаагаар орох төлөвлөгөөтэй байх
  • Америкийн Нэгдсэн Улсад байх үедээ бүх зардлаа төлөх чадвартай болохоо нотлох

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх зүйлс

Дамжин өнгөрөх эсвэл хөлгийн багийн гишүүний виз мэдүүлэхийн тулд та дараах бичиг баримтыг бүрдүүлэх ёстой:

  • Цагаачлалын бус визний цахим маягт (DS-160). DS-160 маягтын тухай нэмэлт мэдээллийг DS-160 webpage руу орж авна уу.
  • АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт (гэхдээ улс хоорондын тусгай гэрээний хүрээнд өөрөөр заагдсан байж болно).
  • Нэг (1) хувь 2"x2" (5cмx5cм) зураг. Энэ вэб хуудаснаас цээж зурганд тавигдах шаардлагыг үзнэ үү.
  • Цагаачлалын бус визний мэдүүлгийн буцаан олгогдохдохгүй $160 ам.долларын хураамжийг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр төлсөн баримт. Энэ вэб хуудаснаас тус хураамжийг хэрхэн төлөх талаар уншина уу. Виз олгогдсон тохиолдолд таны харьяаллаас хамаарч та виз олгосны нэмэлт хураамж төлөх шаардлагатай байж болно (Монгол улсын иргэдэд хамаарахгүй). Төрийн Департаментын вэб хуудаснаас та виз олгосны хураамж төлөх ёстой орнууд болон хураамжны талаар мэдээлэл авч болно.
  • Ажлын гэрээ дуусах хугацаанаас тань урт хугацааны хүчинтэй усан онгоцны ажилтны үнэмлэх (хугацаа дууссан бүх хуучин үнэмлэхүүдийн хамт ) . Хэрэв үнэмлэхээ гээгдүүлсэн бол түүнийг нотлох албан ёсны тодорхойлолт үзүүлэх ёстой.

Эдгээрээс гадна энэ үйлчилгээгээр ярилцлага товлосныг батлах хуудас авчрах ёстой. Түүнчлэн Консулд өгсөн мэдээллийг тань дэмжихэд хэрэг болно гэж үзсэн нэмэлт нотлох бичиг баримтууд авчирч болно.

Хэрхэн виз мэдүүлэх

    1-р алхам
    Визний мэдүүлгийн хураамж төлнө үү.

    2-р алхам
    Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бөглөнө үү.

    3-р алхам
    Энэ вэб хуудас руу орж Ярилцлагын цагаа товлоно уу. Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

    • Таны паспортын дугаар
    • Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
    • DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар

    4-р алхам
    Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.

Бичиг баримтууд

Нэмэлт бичиг баримт нь ярилцлагын үеэр Консулын харгалзаж үзэх олон хүчин зүйлсийн зөвхөн нэг хэсэг юм. Консул визний шийдвэр гаргахдаа мэдүүлэг бүрийг тусгайлан авч үзэн ажил мэргэжил, нийгэм, соёлын болон бусад хүчин зүйлүүдийг бодолцон үздэг. Консул таны тодорхой зорилго, гэр бүлийн байдал болон эх орондоо буцаж ирээд юу хийх тухай хэтийн төлөвлөгөөг тань харж болно. Визний мэдүүлэг тус бүрийг тусгайлан авч үзэж хуулийн дагуу шийдвэрлэдэг.

Анхааруулга: Хуурамч бичиг баримт бүү бүрдүүлээрэй. Залилан эсвэл хуурамч мэдээлэл мэдүүлсэн тохиолдолд виз олгохыг бүрмөсөн татгалзах болно. Хэрэв мэдээлэл нууцлахыг хүсч байвал АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ирэхдээ бичиг баримтаа битүүмжилсэн дугтуйнд хийж авчирч болно. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс уг мэдээллийг хэнд ч задлахгүй бөгөөд мэдэллийн нууцлалыг чандлах болно.

Ярилцлаганд ирэхдээ та дараах бичиг баримтуудыг авчрах ёстой. Бичиг баримтын эх хувь хэзээд давууд тооцогддог учраас ярилцлаганд эх хувиа авчрах ёстой. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс рүү аливаа бичиг баримтаа факс, и-мейл эсвэл шуудангаар илгээж болохгүй.

  • Одоогийн орлого, татвар төлөлт, үл хөдлөх хөрөнгө, бизнес эрхлэлт, үл хөдлөх хөрөнгийн баталгаа.
  • Таны ажил олгогчоос таны албан тушаал, цалин, ажилласан хугацаа, таны АНУ-д амрах эсвэл ажлын шугамаар зорчих зөвшөөрөл зэргийг тодорхойлон бичсэн захиа.
  • Шаардлагатай бол аялалын төлөвлөгөө болон таны төлөвлөсөн аялалтай холбоотой бусад мэдээлэл. (Энэ нь урьдчилсан байдлаар байж болно.)
  • Банкны хадгаламжийн дэвтэр эсвэл таны дансны хуулга болон бусад эргэлтийн хөрөнгийн баталгаа.
  • Үл хөдлөх хөрөнгийн түрээслэгч эсвэл эзэмшигчийн бичиг баримт.
  • Хөлгийн багийнхан: таны компаний удирдлагын албан бичиг болон усан онгоцны ажилтны үнэмлэх.

Нэмэлт мэдээлэл

Дамжин өнгөрөх болон хөлгийн багийн гишүүний визний талаар нэмэлт мэдээллийг Төрийн Департаментын вэб хуудаснаас авна уу.