Цагаачлалын бус визний ангилал

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Бид Америкийн Нэгдсэн Улс руу зорчигчдыг хамгаалалттай хил, нээлттэй хаалгаар таатай хүлээж авдаг. Тодорхой шалгуур хангасан Канадын иргэд болон Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдсан орнуудын иргэд визгүй зорчиж болох талаар эндээс уншина уу.

Хэрэв та АНУ-ын иргэн эсвэл АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугч биш бол түр хугацаагаар АНУ руу зорчих зорчигчдод зориулсан цагаачлалын бус визний олон төрөл байдаг. Таны аяллын зорилго болон бусад хүчин зүйлүүд АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу ямар ангиллын виз шаардлагатай болохыг тодорхойлно. Та АНУ руу зорчихын тулд ямар ангилалы виз мэдүүлэх, АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст виз мэдүүлэхэд ямар үе шат дамжих талаар мэдээлэлтэй байх нь чухал.

Доорх хүснэгтнээс танд ямар ангиллын виз шаардлагатай болохыг тодорхойлно уу. Хэрхэн виз мэдүүлэх болон визний ангиллын талаар илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл доорх визний ангилал баганад байгаа холбоосууд дээр дарна уу.

АНУ руу цагаачлалын бус визээр зорчих зорилго Визний Ангилал
Тамирчид, сонирхогчийн болон мэргэжлийн тамирчид (зөвхөн шагналын мөнгөний төлөө өрсөлдөж байгаа) B-1
Тамирчид, жүжигчид, уран бүтээлчид P
Австралийн ажилчин - тусгай мэргэжлийн E-3
Хил нэвтрэх карт: Мексик BCC
Бизнесийн зорчигчид B-1
Хөлгийн багийн гишүүд (АНУ-д усан онгоц эсвэл нисэх онгоцонд ажиллаж байгаа) D
Дипломатууд болон төрийн албаны ажилтнууд A
Гэрийн ажилчид болон асрагчид (ажил олгогчоо дагалдаж яваа) B-1
Олон улсын байгууллагын болон NATO-ийн ажилтнууд G1-G5, NATO
Солилцооны зорчигчид J
Солилцооны зорчигчид – асрагчид J-1
Солилцооны зорчигчид - J-1 виз эзэмшигчийн эхнэр/нөхөр, хүүхдүүд (21-ээс доош насны) J-2
Солилцооны зорчигчид - профессорууд, эрдэмтэд, багш нар J-1
Солилцооны зорчигчид - олон улсын соёлын J, Q
Сүйт залуу/бүсгүй K-1
АНУ-д алба хаахаар томилогдсон гадаадын цэргийн албаныхан A-2, NATO1-6
Шинжлэх ухаан, урлаг, боловсрол, бизнес эсвэл биеийн тамирын онцгой чадвартай иргэд O-1
Чөлөөт худалдааны гэрээний (FTA) мэргэжилтнүүд: Чили H-1B1
Чөлөөт худалдааны гэрээний (FTA) мэргэжилтнүүд: Сингапур H-1B1
Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид (хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид) I
Компани хооронд шилжигчид L
Эмчилгээний зорилгоор зорчигчид B-2
NAFTA мэргэжлийн ажилчид: Мексик, Канад TN/TD
Эрүүл мэндийн ажилтнууд дутмаг газрууд руу зорчиж байгаа сувилагчид H-1C
Эмч нар J-1, H-1B
Шашны ажилчид R
Өндөр мэргэжлийн мэдлэг шаардсан салбарын тусгай мэргэжлүүд H-1B
Оюутнууд – их дээд сургуулийн болон хэлний оюутнууд F-1
Оюутны гэр бүлийн гишүүд - F-1 виз эзэмшигчийн гэр бүлийн гишүүд F-2
Оюутнууд – техник мэргэжлийн M-1
Оюутны гэр бүлийн гишүүд - M-1 виз эзэмшигчийн гэр бүлийн гишүүд M-2
Түр хугацааны ажилчид - улирлын хөдөө аж ахуйн H-2A
Түр хугацааны ажилчид - хөдөө аж ахуйн бус H-2B
Аялал, амралтаар зорчигчид B-2
Дадлагажигч, ажил эрхлэлтийн бус H-3
Гэрээт хөрөнгө оруулагчид E-2
Гэрээт худалдаачид E-1
Америкийн Нэгдсэн Улсаар дамжин өнгөрөгчид C
Хүний наймааны гэмт хэргийн хохирогч T-1
АНУ-д визээ шинэчлэх - A, G болон NATO A1-2, G1-4, NATO1-6