Аюулгүй байдлын шаардлага

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс рүү дараах зүйлсийг авч орохыг хориглоно:

  • Үүрэн утас, цахим тэмдэглэлийн дэвтэр, дижитал цаг, пейжер, зургийн аппарат, аудио/видео хуурцаг, компакт диск, MP3, уян диск, нөүтбүүк, зөөврийн хөгжим тоглуулагч гэх зэрэг зайгаар ажилладаг болон электрон төхөөрөмжүүд
  • Том оврын үүрдэг цүнхнүүд - зөвхөн жижиг гар цүнх оруулахыг зөвшөөрнө
  • Аяллын цүнх, үүргэвч, дипломат цүнх, чемодан, савхин болон даавуун цүнх, хавтас - зөвхөн виз мэдүүлэхтэй холбоотой баримт бичиг хийсэн гялгар хавтас авч орж болно
  • Хүнсний зүйлс (нялх хүүхдийн хоол зөвшөөрнө)
  • Битүүмжилсэн дугтуй, боодол
  • Тамхи, навчин тамхи, шүдэнз, асаагуур
  • Хайч, цаасны хутга, хумсны хутга гэх мэт хурц иртэй зүйлс
  • Бүх төрлийн зэвсэг, тэсрэх бодис

Энэ жагсаалт эдгээрээр хязгаарлагдахгүй бөгөөд хамгаалалтын албаны шийдвэрээр өөр зүйлсийг оруулахыг хориглож болно.

Нэмэлт мэдээлэл

АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст хориглосон зүйлсийг хадгалах боломж байхгүй. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс рүү орохоос өмнө та эдгээр зүйлсийг үлдээж зохицуулсан байх ёстой.

Аюулгүй байдлын үүднээс АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст гадны хүмүүст зориулсан мэдээллийн цонх байдаггүй. Зөвхөн ярилцлага товлосон виз мэдүүлэгчдийг АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс рүү оруулна.