Банк болон төлбөрийн аргууд/Визний хураамж төлөх

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Ихэнх тохиолдолд виз мэдүүлэгч нь (хүүхдүүд мөн адил) Машинаар Уншигддаг Визний (MRV) мэдүүлгийн буцаан олгогдохгүй мөн шилжүүлэгдэхгүй хураамжийг виз олгогдсон эсэхээс үл хамааран төлөх ёстой. Визний мэдүүлгийн хураамжийн хэмжээ нь таны мэдүүлж буй визний ангиллаас хамаарна.

MRV хураамж буцаан олгогдохгүй гэдгийг санаарай. Та виз мэдүүлэх шаардлагатай эсэхээ бататгана уу. Хэрэв та хүчин төгөлдөр АНУ-ын визтэй эсвэл АНУ-д Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдсан улсын иргэн бол виз хүсэх шаардлагагүй байж болно.

Тодорхой хувь хүмүүс виз авах шаардлагагүй, эсвэл хураамжнаас чөлөөлөгдөж болно, жишээлбэл:

  • Хэрэв та A эсвэл G виз албан аяллын зорилгоор мэдүүлж байгаа бол MRV хураамж төлөх шаардлагагүй
  • Хэрэв та J виз АНУ-ын Засгийн Газраас ивээн тэтгэсэн хөтөлбөрт оролцохоор мэдүүлж байгаа бол MRV хураамж төлөх шаардлагагүй
  • Хэрэв та Канад эсвэл Бермудын иргэн (гэхдээ A, E, G, K эсвэл V ангиллын виз мэдүүлээгүй бол) бол виз авах шаардлагагүй байж болно.

Хэрэв та виз мэдүүлэх шаардлагатай бол доорх зааврын дагуу визний мэдүүлгийн хураамжаа төлнө үү. Визний хураамжаас чөлөөлөгдөх талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл энэ хуудсыг үзнэ үү.

Сануулга: Визний мэдүүлгийн хураамж (MRV хураамж) буцаан олгогдохгүй.

Хураамж төлөх аргууд

    Та цагаачлалын бус визны төлбөрийг Монгол улс дахь аль ч Хаан банкны салбарт төлөх боломжтой. Банк-нд очиж хураамжаа төлөхийн өмнө, та манай вэб хуудсанд байх АНУ-ын Элчин Сайдын Яамны Тєлбєрийн Зааварчилгааны баримтыг бөглөх шаардлагтай ба энэхүү маягтыг бөглөхдөө зөвхөн Пасспортын дугаар, Овог, Нэр гэсэн 3 мэдээлэлийг латин том үсэг ашиглан бөглөн хэвлэж авах шаардлагтай. Энэхүү мaягтыг хэрхэн бөгөлсөнийг доор харуулсан байгаа.

    Хэвлэж авсан маягтаа ойролцоох Хаан Банкнд авч очин төлбөрөө тушаасны дараа банк таньд төлбөр төлсөнийг баталгаажуулсан дугаар бүхий 2 баримтыг өгөх болно. Та доорх жагсаалтаас өөрийн мэдүүлэх визны хураамжинд тохирох төлбөрийн маягтыг сонгоно уу. Төлбөрийн дүн нь ам.доллараар бичигдсэн ба энэ хуудаснаас визний ангилал тус бүрийн мэдүүлгийн хураамжийг харж болно.

    Ярилцлагын цаг товлох

    Ярилцлагийн цагийг онлайнаар эсвэл манай дуудлага хүлээн авах төвөөр дамжуулан товлох боломжтой бөгөөд аль алинд нь ч төлбөрийн баримтны дугаар шаардагдах болно.

    Fee Payment Receipt

      Банкинд бэлнээр төлөх

      Визний мэдүүлгийн хураамж төлснөөс хойш 4 цагийн дараа та ярилцлагын цагаа товлох боломжтой.