DS-160 маягтын тухай

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Виз мэдүүлэгч тус бүр - хүүхдүүд мөн адил - DS-160 маягтыг бөглөнө. DS-160 маягтыг АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст ярилцлаганд орохоос өмнө онлайнаар бөглөж мэдүүлсэн байх шаардлагатай. DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх баркод ярилцлага товлоход тань хэрэг болно. DS-160 маягтыг заавал онлайнаар бөглөх ёстой - АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс гараар буюу шивж бөглөсөн мэдүүлгийг хүлээж авахгүй бөгөөд DS-160 маягтын баталгаажсан хуудасгүйгээр таныг ярилцлаганд оруулахгүй болно.

Анхааруулга: DS-160 маягтан дээр онлайнаар гарын үсэг зурснаараа таны өгсөн бүх мэдээлэл үнэн зөв болохыг та өөрөө баталж байгаа болно. Аливаа худал, буруу мэдээлэл нь таныг Америкийн Нэгдсэн Улсад нэвтрэх эрхгүй болгоно. Та бүх асуултанд зөв, бүрэн гүйцэд хариулсан эсэхээ сайтар шалгана уу.

DS-160 маягтыг бөглөх зааварчилгаа

Цагаачлалын бус виз мэдүүлэх журамтай танилцсаны дараа DS-160 маягтыг бөглөнө үү. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст ярилцлага товлохоосоо өмнө та DS-160 маягтыг онлайнаар бөглөж мэдүүлсэн байх шаардлагатай.

  • DS-160 маягтын эхэнд сонгосон ярилцлага өгөх газар нь таны ярилцлага товлох газартай адил байх ёстой.
  • Өөрийн бүтэн нэрийг эх хэлээрээ бичихийг шаардсанаас бусад тохиолдолд бүх асуултанд Англи хэл дээр Англи цагаан толгойн үсгээр хариулах ёстой.
  • Ямар нэг үйлдэл хийгдэхгүй 20 минут болмогц DS-160-ын "хугацаа дуусах" бөгөөд таны оруулсан мэдээлэл устах болно. Мэдээлэл устахаас сэргийлж "Save" товчлуур дээр үе үе дарж, файлыг компьютертээ ачаална уу. Компьютер дотор DS-160 файлыг хадгалах газрыг сонгож нээгээд "Save as" цонхонд "Save" товчлуурыг дарна уу.
  • DS-160 маягтыг мэдүүлэхдээ та зураг оруулах шаардлагатай. Зургийн шаардлагын талаар тодорхой зааврыг АНУ-ын Төрийн Департаментын веб хуудаснаас энд дарж үзнэ үү. DS-160 баталгаажуулсан хуудсыг хэвлэхэд (дараагийн алхмыг харна уу) таны зураг уг хуудсан дээр гарсан байх ёстой. Хэрэв баталгаажуулсан хуудсан дээр таны зураг байхгүй, эсвэл та зургаа оруулж чадахгүй байгаа бол визний ярилцлаганд орохдоо нэг хувь зураг авчирна уу. Ихэнх гэрэл зургийн газрууд визний зураг авах туршлагатай бөгөөд АНУ-ын визний зураг авахуулах гэж буйгаа хэлэх юм бол зөв хэмжээтэй зураг авч өгдөг.
  • DS-160 маягтыг бөглөж дуусахад альфа тоот баркодтой баталгаажуулсан хуудас гарч ирнэ. Энэ хуудсыг хэвлэж авна.
  • Баркодтой баталгаажуулсан хуудсыг хэвлэсний дараа "Back" товчлуурыг дарж DS-160 маягтын хуулбарыг өөрийн и-мейл хаяг руу давхар явуулж хадгална. Танд ирсэн файл PDF форматтай байх бөгөөд Adobe Acrobat- аар нээж үзэх болон хэвлэж болно.

Нэмэлт мэдээлэл

DS-160 маягт руу онлайнаар энд дарж орно уу.
DS-160 маягтын тухай мэдээлэл, Түгээмэл асуултуудыг энд дарж үзнэ үү.