Ярилцлага товлох

Энэ хуудсан дээр:


Ерөнхий агуулга

Америкийн Нэгдсэн Улсад (АНУ) зорчих хүсэлтэй гадаадын иргэн зорилгоосоо хамааран богино хугацааны цагаачлалын бус аль эсвэл удаан хугацаагаар оршин суух цагаачлалын виз авах ёстой. АНУ-д визгүй зорчих шалгуур хангасан орнуудын иргэд Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд АНУ-д визгүй зорчих боломжтой.

АНУ-ын виз мэдүүлэгчид АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст визний ярилцлаганд өөрийн биеэр ирж орно. Ярилцлага товлохын тулд та энэ вэб хуудаснаас онлайнаар эсвэл манай дуудлага хүлээж авах төвтэй холбогдоно уу.

Бичиг баримтууд

Цагаачлалын бус визний ярилцлага товлохын тулд та дараах мэдээлэл, бичиг баримт бүрдүүлэх ёстой:

  • Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаанаас хойш доод тал нь зургаан сарын хугацаанд хүчинтэй байх паспорт.
  • Таны визний мэдүүлгийн (MRV) хураамжийн төлбөрийн баримт
  • Таны DS-160 маягтын баталгаажуулсан хуудас
  • Таны и-мейл хаяг
  • Таны визний ангиллаас хамаарсан бусад шаардлагатай бичиг баримтууд (жишээ нь: I-797 зөвшөөрөлд үндэслэсэн визний ангиллуудын хувьд I-797 зөвшөөрөл гэх мэт визний ангилал тус бүрийн тухай мэдээллийг эндээс авч болно).

Дараагийн үйл ажиллагаа

Ярилцлага товлох
Ярилцлагын товыг өөрчлөх