Нөхцөл болон болзол

Энэ хуудсан дээр:

Мэдээллийг ашиглах болон цуглуулах

Америкийн Нэгдсэн Улсын ( АНУ ) Төрийн Департамент нь АНУ-ын визний мэдүүлгийн ерөнхий мэдээлэл болон цаг товлохтой холбоотой үйлчилгээг виз мэдүүлэгчдэд үзүүлэх үүднээс CGI- тай гэрээ байгуулсан. CGI нь виз мэдүүлэгчийн мэдээллийг авах, АНУ-ын Элчин Сайдын Яам, Консулын газарт визний ярилцлагын цаг товлох, визний мэдүүлгийн хураамж төлөх болон виз мэдүүлэгчдийн лавлагаанд утсаар хариулах үйлчилгээг үзүүлнэ. Эдгээр үйлчилгээг үзүүлэхийн тулд CGI нь виз мэдүүлэгчийн овог нэр, гэрийн хаяг, төрсөн огноо, паспортын дугаар, Интернэт Протокол (IP) хаяг гэх мэт хувийн мэдээллүүдийг цуглуулдаг. Эдгээр бүх мэдээлэл нь CGI болон Төрийн Департаментын гэрээний дагуу АНУ дахь компьютерийн системд хадгалагддаг.

Машинаар Уншигддаг Визний мэдүүлгийн хураамж

Визний мэдүүлгийн хураамж нь буцаан олгогдохгүй бөгөөд төлбөр төлснөөс хойш нэг жилийн хугацаанд ярилцлагын цаг товлоход ашиглагдана.

Визний мэдүүлгийн хураамжийг ашиглаж товлосон ярилцлагын цагт өөрчлөлт оруулах нь тодорхой хязгаартай. Төлбөрийн баримтыг нэгэнтээ тухайн хүний профайлд оруулсан эсвэл ярилцлагын цаг авахад ашиглагдсан тохиолдолд өөр виз мэдүүлэгчид шилжүүлэх боломжгүй.

Визний хураамжийг зөвхөн тухайн улсын мөнгөн тэмдэгтээр төлөх бөгөөд төлбөр хийгдсэн улсдаа л ярилцлагын цаг товлоход ашиглагдана. Визний хураамжийг төлбөр төлөгдсөн улсаас өөр улсад байрлах АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын газарт шилжүүлэх боломжгүй. Иймд виз мэдүүлэгч нь өөр улсад виз мэдүүлэхээр болсон тохиолдолд тухайн улсдаа шинээр визний хураамж төлөх шаардлагатай.

Хугацаа нь дууссан төлбөр төлөх маягтыг ашиглан хураамж төлсөн эсвэл манай албан ёсны Банк болон төлбөрийн аргууд/Визний хураамж төлөх вэб хуудасанд зааснаас өөр аргаар болон өөр банкаар төлбөр хийсэн тохиолдолд дараах асуудлууд тулгарч болзошгүй:

  • Цаг товлох системд Төлбөр идэвхижихэд удаашрал гарах
  • Ханшийн зөрүүнээс үүдсэн зөрүүг гүйцээж төлөх
  • Хураамжийг буруу хийснээс болж шинээр дахин төлөх

Журам болон Төлбөрийн өөрчлөлт

АНУ-ын цагаачлалын бус /цагаачлалын визний журам болон хураамж нь CGI-ийн хяналтаас гадуур бөгөөд CGI-аас үл хамааран урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. CGI нь төлбөр эсвэл журманд гарсан өөрчлөлтийн талаар аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд төлбөрт гарсан нэмэлт өөрчлөлтийг виз мэдүүлэгчдэд дамжуулах үүрэгтэй.

Дуудлагын Төв

Манай дуудлагын төв нь АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын албаны зааврын дагуу ерөнхий мэдээлэл өгнө.

Дуудлагын төвийн операторууд нь DS-160/260 өргөдлийн маягтыг хэрхэн бөглөх талаарх зааварчилгаа өгөх боломжгүй. Мөн виз мэдүүлэгч нарт визний ангиллыг сонгоход зөвлөгөө өгөхгүйгээс гадна ярилцлагын үеэр ямар нэмэлт бичиг баримт бүрдүүлэх талаар туслалцаа үзүүлэхгүй.

Дуудлагын төвд ирсэн бүх дуудлагууд чанарын болон сургалтанд зориулагдах үүднээс хальсанд бичигддэг.

Та зөвхөн манай www.ustraveldocs.com цахим хаягийн Холбоо барих хуудсанд буй холбоо барих хаягуудаар бидэнтэй утсаар, И-мейлээр эсвэл чатаар холбогдох боломжтой.

Мэдээлэл Цуглуулах

Энэ цахим хуудсаар дамжин цугларсан мэдээллийг CGI дараах зорилгоор ашиглах болно:

  • Виз мэдүүлэгчийн тавьсан асуулт болон хүсэлтийг судалж хариу өгөх
  • Визний мэдүүлэг болон ярилцлагын цаг товлох үйлчилгээнд
  • Визний мэдүүлгийн явцтай танилцах

Мэдээллийн үнэн зөв байдал

Виз мэдүүлэгчийн өгсөн мэдэллийн үнэн зөв эсэхэд CGI хариуцлага хүлээхгүй. CGI-д үнэн зөв мэдээлэл өгөх нь виз мэдүүлэгчийн үүрэг хариуцлага юм.

Яаралтай ярилцлагын Цаг

Яаралтай ярилцлагын цагийн хүсэлтийг зөвхөн виз мэдүүлэгчийн профайлаар виз мэдүүлэгч өөрөө эсвэл виз мэдүүлэгчийг төлөөлж цагийг нь товлож буй хүн гаргах боломжтой. Яаралтай ярилцлагын цагийн хүсэлтийг нэг удаа л гаргаж болно.

Яаралтай ярилцлагын хүсэлтийг АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын газраас баталдаг. Хүсэлт гаргахын өмнө яаралтай гэсэн шалтгаанаа бичиг баримтаар нотлох хэрэгтэй.

Яаралтай цагийг дараах нөхцөлүүдэд хүсэх боломжтой : яаралтай эмчилгээнд өөрөө эсвэл гэрийнхэн, ажилтнаа авч явах; оршуулага, нас баралт; яаралтай бизнес аялал, оюутан болон солилцооны хөтөлбөрт оролцогчид; визгүй зорчих хөтөлбөрийн зорчигчид. Манай цахим хуудасны Яаралтай ярилцлагын цаг товлох хуудсан дээрх зааварчилгааг анхааралтай уншиж дагана уу.

Группын Ярилцлага

Группын ярилцлагын цагийн хүсэлтийг Групп Зохицуулагчийн Профайлаас зөвхөн онлайнаар хүсэх боломжтой бөгөөд уг хүсэлтийг АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын газраас баталдаг.

Хүсэлт тань зөвшөөрөгдмөгц Групп Зохицуулагч нь гишүүдийнхээ цагийг товлох боломжтой боловч виз мэдүүлэгч тус бүр DS-160 маягтыг бөглөж визний хураамжаа төлсөн байх ёстой. Визний хураамжийг виз мэдүүлэгч тус бүрээр эсвэл 10 хүртлэх хүнд бөөнд нь тушаах боломжтой. Та группын визний төлбөр төлөх маягтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай Групп Ярилцлагын цаг цахим хуудаснаас авна уу.

Группын ярилцлагын цаг товлох нь цагийн хязгаарлалттай байдаг тул групп зохицуулагчид ирсэн зааварчилгаа дээрх хугацааг сайн анхаарах хэрэгтэй.

Паспорт буцаан авах

Паспорт болон визийг ярилцлаганд орсноос хойш хоёр дахь ажлын өдөр АНУ-ын Элчин Сайдын Яамнаас 15:00 цагт авна.

Паспорт авахдаа цахим үнэмлэхээ авчирах хэрэгтэй. Хэрэв виз мэдүүлэгчийн өмнөөс паспортыг нь авах гэж байгаа бол өөрийн цахим үнэмлэхийг эх хувиар нь мөн виз мэдүүлэгчийн цахим үнэмлэхний хуулбарыг авчрах хэрэгтэй.

Груп/гэр бүлийн гишүүдийн паспортыг нэг төлөөлөгч нь авах боломжтой.

Виз мэдүүлэгч нь өөрийн паспортыг зөвшөөрөлгүй хүнд алдахаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй.

Виз Олгох

Виз олгох эсвэл татгалзах шийдвэрийг зөвхөн АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын газар гаргана. CGI нь визний өргөдлийг хянан шийдвэрлэхэд ямар ч үүрэг, нөлөө үзүүлдэггүй бөгөөд аливаа зөвлөгөө өгөх боломжгүй.

Интернэтээр мэдээлэл дамжуулах

Интернэт нь дэлхийн хэмжээнд ашиглагддаг гэдэг утгаараа интернэт ашиглан цуглуулсан таны хувийн мэдээлэл шаардлагатай нөхцөлд улс хооронд дамжуулагддаг. Энэ цахим хуудсыг ашиглан мөн CGI-тай цахим холбоогоор холбогдсоноор таны өгсөн хувийн мэдээлэл дээр дурьдагдсан зарчмаар ашиглагдана гэдгийг виз мэдүүлэгчид ойлгож хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

Бусад цахим хуудсууд

CGI-ын цахим хуудсанд CGI-ын хяналтаас гадуур өөр бусад цахим хуудасуудын холбоосууд байрладаг ба тэдгээрт хувийн мэдээллийг хамгаалах манай журам хамаарагдахгүй болно. Уг холбоосуудыг ашиглан өөр цахим хуудсууд руу орсоноор тэдний операторууд таны хувийн мэдээллийг цуглуулах магадлалтай ч тэд цуглуулсан мэдээллийг хувийн мэдээллийг хамгаалах өөрсдийн журмын дагуу ашиглана. Энэ нь манай CGI-ын журмаас өөр байж болно. Тэдгээр цахим хуудсууд болон доторхи мэдээллүүд нь CGI-тай холбогдолтгүй тул манай удирдлагууд, ажилтнууд, болон төлөөлөгчид аливаа хариуцлага хүлээхгүй болно .

Ерөнхий

Эдгээр нөхцлүүдэд хэзээ ч өөрчлөлт орж болох ба хэрэглэгчид тухайн үед гарсан өөрчлөлтийг дагах үүрэгтэй.