Холбоо барих

Энэ хуудсан дээр:

Ажиллах цаг

Англи - болон Монгол хэлээр ярьдаг үйлчилгээний албаны ажилтанууд танд Даваа - Баасан гаригуудад 08:00- 17:00 цагийн хооронд туслахад бэлэн байна. Дуудлага хүлээн авах төв АНУ-ын болон Монголын баярын өдрүүдэд хаалттай байна.

Визний статусаа шалгах

Хэрэв та цагаачлалын бус виз мэдүүлэгч бол визний статусаа энд дарж шалгах боломжтой. Шалгахдаа ярилцлаганд орcoн газар болон өөрийн DS-160 маягтын дугаараа оруулаарай. Хэрэв та цагаачлалын виз мэдүүлэгч бол өөрийн өргөдлийн дугаарыг оруулна уу.

Холбогдох мэдээлэл

Хэрэв та визний мэдүүлэг болон АНУ руу зорчих виз хэрхэн авах талаар туслалцаа авахыг хүсч байвал дараах хаягаар бидэнтэй холбоо барина уу. Виз мэдүүлэх үйлчилгээний дуудлага хүлээн авах төвийн ажилтнууд танд утас, чатаар тусалж чадна.

Утас: Эдгээр утасны дугааруудын аль нэгээр үйлчилгээний албаны ажилтантай холбогдоно уу:

  • 7555 1100 (Монголоос залгах)
  • +1 703 745 5473 (Америкаас залгах)
  • +976 7555 1100

Хэрэв та манай төвөөс таньтай холбогдохыг хүсвэл, өөрийн холбоо барих утасны дугаарыг оруулж “Call” Залга гэсэн дээр дарна уу. Энэ нь зөвхөн Монгол улсаас холбогдож байгаа хэрэглэгчдэд хамаарна.

Цаг товлох болон чагаачлалын бус визийн холбогдолтой асуудлаар support-mongolia@ustraveldocs.com хаягаар холбогдоно уу.

Skype: ажилын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд Skype аар холбогдож манай үйлчилгээг авах боломжтой ба энэ тохиолдолд та ustraveldocs-mongolia гэсэн манай мэдээлэлийг өөрийн Skype-таа холбож өгнө үү.

АНУ-ын Визний Үйлчилгээний Skype ID-ийг нэмэхийн өмнө та сайтар шалгана уу. Манай Skype ID бол ustraveldocs-mongolia юм. Операторууд визны хураамж хэрхэн төлөх зааварчилгааг утсаар таньд өгөхгүй, харин та визний хураамж төлөхийн өмнө Банк болон төлбөрийн талаарх мэдээллийг цахим хуудас руу орж авна уу. Дуудлага хүлээн авах төвийн операторууд Skype-аар чатлах боломжгүй. Энэхүү цахим хуудсанд чатлах өөр програм бий.

Зөв Skype ID-тай холбогдож буй эсэхээ бататгахын тулд доорх зурган дээр дарж дуудлага хийнэ үү.

Skype Me™!

Chat: Та манай дуудлага хүлээн авах төвийн ажилтнуудтай чатлахыг хүсвэл доорх зураг дээр дарна уу.

Хууль бус үйл ажиллагааг мэдээлэх

Хэрэв хэн нэг нь таныг хууран мэхэлсэн эсвэл визний хураамж төлөх, ярилцлагын цаг товлох, консулын хэлтэс рүү бичиг баримт хүргүүлэх болон буцаан авах зэрэгт огт шаардлагагүй нэмэлт мөнгө танаас нэхэмжилсэн бол fraud@ustraveldocs.com цахим шуудангаар бидэнтэй холбогдоно уу.