Банкны байршлууд

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Та Монголын аль ч Хаан Банк-нд өөрийн цагаачлалын бус визний хураамжыг төлж болно. Банк-нд очиж хураамжаа төлөхийн өмнө, та интернетээр Америкийн визны төлбөрийн маягтад өөрийн мэдээлэл болох төлбөрийн дүн, утасны дугаар зэргийг бөглөх хэрэгтэй. Та банк-нд очиж төлбөрөө төлөхдөө интернетэд бөглөсөн маягтаа авч очино. Банк таны бөглөсөн маягтыг хүлээж авч, та төлбөрөө төлсөний дараа танд банкны баримт өгөх болно. Доорх хэсгээс өөрийн мэдүүлэх визны хураамжид тохирох төлбөрийн маягтыг сонгоно уу. Төлбөрийн дүн нь доллаар бичигдсэн ба тухайн хуудсанд төрөл бүрийн визны мэдүүлгийн хураамжийн мэдээлэл байгаа болно.

Хэрэв та маягтыг сонгосны дараа унших болон бичих боломжгүй бол та компьютертой Adobe вэб сайтаас Adobe Reader-ийн шинэчлэгдсэн хувилбарыг татаж авна уу. Тухайн програмыг татаж авах нь үнэ төлбөргүй болно.

Байршлууд

Хаан банкны салбаруудын байршлыг энд дарж үзнэ үү.