Цагаачлалын визний мэдээлэл

Монголд байгаа хүсэлт гаргагчийн шинээр бөглөх зааварчилгаа

2011 оны 8 сарын 15-аас эхлэн Монголд амьдарч байгаа хүсэлт гаргагчийг USCIS талаас хүсэлт гаргахыг хүлээн зөвшөөрөх бөгөөд тэрээр I-130 маягтыг USCIS Chicago дахь шуудангийн хаягруу (lockbox) илгээж болох бөгөөд мөн АНУ-ын ЭСЯ болон Консулын газар нь I-130 маягтыг хүлээн авч шийдвэрлэх боломжтой юм. 2011 оны 8 сарын 15-наас өмнө АНУ-ын ЭСЯ болон Консулын газарт I-130 маягтыг өгсөн бол энэхүү шийдвэр тухайн маягтуудад ямар нэгэн өөрчлөлт нөлөөгүй болно.

USCIS Chicago дахь шуудангийн (Lockbox) хүлээж авах энгийн хаяг:
USCIS
P.O. Box 804625
Chicago, IL 60680-4107

USCIS Chicago дахь шуудангийн (Lockbox)түргэн хүргэлтийн хүлээж авах хаяг:
USCIS
Attn: I-130
131 South Dearborn-3rd Floor
Chicago, IL 60603-5517

I-130 маягтыг хэрхэн мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://www.uscis.gov болон USCIS-ийн утас болох 1-800-375-5283 утаснаас авч болно.

Онцгой тохиолдолд

2011 оны 8 сарын 15-аас эхлэн хүсэлт гаргагчийн нөхцөл байдал нь онцгой тохиолдолд багтаж байгаа бол Консулын хэлтэст хүсэлт гаргаж болно. Тухайн хүсэлтийг зөвхөн хувь хүн гаргах болно.

Хүсэлт гаргагч 1-130 маягтын илгээхээс өмнө Консулын хэсэгтэй холбогдох ба яагаад өөрийн нөхцөл байдал онцгой тохиолдолд хамрагдаж байгааг тайлбарлаж хүсэлт гаргана. Консулын хэлтэс нь энэхүү хүсэлтийг авч үзээд элчин сайдын яамаар дамжуулан USCIS-ийн холбогдох газарт нь jurisdiction шилжүүлнэ. USCIS нь хэрэг маргаануудыг авч үзээд онцгой нөхцөл байдал мөн эсэхийг эцэслэн шийддэг. USCIS нь онцгой тохиолдолыг тайлбарлсан гарын авлга тайлбарлаж гаргах ба энэхүү тайлбараа тусгай вэб хуудсанд нийтэлдэг.