Шийдвэр нь хүлээгдэж буй өргөдөл

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

221(g) зүйлийн дагуу татгалзах гэдэг нь мэдээлэл дутуу эсвэл визний мэдүүлгийг үргэлжүүлж хянах зорилгоор саатуулахыг хэлнэ. 221(g)-ийн дагуу нэмэлт мэдээлэл шаардагдсаны үндсэн дээр таны визний шийдвэрийг түр хойшлуулсан бол ярилцлагын эцэст Консул энэ тухай танд мэдэгдэнэ. Консул танд бичиг баримтуудыг үргэлжүүлэн хянах болсноо эсвэл танаас нэмэлт мэдээлэл авч ирэхийг хүснэ.

Хэрэв нэмэлт мэдээлэл шаардлагатай бол консул тухайн мэдээллийг хэрхэн авчирч өгөхийг хэлж өгнө. Энэ тохиолдолд танд бичгээр мэдээлэл өгөх бөгөөд виз мэдүүлсэн өдрөөс хойш 12 сарын дотор шаардлагатай бичиг баримтыг та бүрдүүлж өгөх ёстой. Эргэж ирэхдээ визний хураамж дахин төлөх шаардлагагүй. 221(g) зүйлийн дагуу шийдвэр нь түр хүлээгдсэн визний мэдүүлэг нэг жилийн дараа 203(e) зүйлийн дагуу шууд хаагдана.

Хэрэв АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс танаас нэмэлт мэдээлэл, бичиг баримт шаардсан бол АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст бүрдүүлж өгнө.

Бусад мэдээлэл

Консултай хийсэн таны ярилцлагаас хойш зарим визний мэдүүлгийг үргэлжлүүлэн хянах шаардлага гардаг бөгөөд энэ нь нэмэлт хугацаа шаарддаг. Ярилцлагын үеэр энэ тухай танд мэдэгдэх болно. Ихэнх хянан боловсруулалт визний ярилцлагаас хойш 60 хоногийн дотор шийдэгддэг боловч тухайн мэдүүлгийн нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа нь өөр өөр байж болно.

Анхааруулга: Визний хариуг ярилцлагын өдрөөс эсвэл нэмэлт бичиг баримт өгсөн өдрөөс хойш доод тал нь 60 хоногийн дараа лавлана уу. Хэрэв энэ хугацаа дуусаагүй бол та тэвчээртэй хүлээнэ үү. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс таны визний бичиг баримтыг хянан боловсруулж дуусангуут тантай холбогдох болно (таны утасны дугаар эсвэл и-мейл хаягаар).

Хэрэв та цагаачлалын бус виз мэдүүлэгч бол визний статусаа энд дарж шалгах боломжтой. Шалгахдаа ярилцлаганд орcoн газар болон өөрийн DS-160 маягтын дугаараа оруулаарай. Хэрэв та цагаачлалын виз мэдүүлэгч бол өөрийн өргөдлийн дугаарыг оруулна уу.