Түгээмэл асуултууд (FAQ)

Энэ хуудсан дээр:

Түгээмэл асуултууд - Визний тухай ерөнхий мэдээлэл

  1. АНУ-ын виз мэдүүлэхийн тулд миний паспортны хүчинтэй хугацаа ямар байх ёстой вэ?
  2. Би Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдаж болох уу?
  3. ESTA хураамж гэж юу вэ, тус хураамжийг хэн төлөх ёстой вэ?
  4. Би Америкийн Нэгдсэн Улс руу ESTA бүртгэлгүйгээр зорчвол яах вэ?
  5. Хэрэв би Монгол улсад амьдардаг гуравдагч улсын иргэн бол Монгол улсад цагаачлалын бус виз мэдүүлж болох уу?
  6. Бүх цагаачлалын бус виз мэдүүлэгчид АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст биечлэн ирж ярилцлаганд орох уу?
  7. Миний цагаачлалын бус визний хугацаа удахгүй дуусах гэж байгаа тул сунгуулах хүсэлтэй байна. Би дахин виз мэдүүлэх шаардлагатай юу?
  8. Миний паспортны хугацаа дууссан боловч АНУ-ын виз нь хүчинтэй байгаа. Би шинээр виз мэдүүлэх шаардлагатай юу?
  9. Би давхар иргэншилтэй. Америкийн Нэгдсэн Улс руу зорчихын тулд би аль паспортаа хэрэглэх ёстой вэ?
  10. Би визээ хэрхэн сунгуулах вэ?
  11. Би визний мэдүүлгийн маягтыг цахим аргаар бөглөх ёстой юу?
  12. "Шийдвэр нь хүлээгдэж буй өргөдөл" гэж юу вэ?
  13. Би визэн дээрх бичилтийг хэрхэн ойлгох вэ?
  14. Миний визний хугацаа намайг Америкийн Нэгдсэн Улсад байх үед дуусна. Энэ нь асуудал үүсгэх үү?
  15. АНУ-ын хилээр нэвтрэх үйл явц?
  16. Америкийн Нэгдсэн Улсаас гарахдаа би I-94 маягтыг хураалгаагүй. Би яах ёстой вэ?
  17. Би өөрийн ногоон картаа алга болгочихсон юм, АНУ-руу буцаж явахын тулд би яах ёстой вэ?

А.1 АНУ-ын виз мэдүүлэхэд миний паспортны хүчинтэй хугацаа ямар байх ёстой вэ?

Та АНУ-д байх хугацаанаас хойш доод тал нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорттой байх ёстой (гэхдээ тухайн улс хоорондын тусгай гэрээний хүрээнд өөрөөр заагдсан байж болно).

Хуудасны эхлэл рүү буцах



А.2 Би Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдаж болох уу?

Визгүй Зорчих Хөтөлбөрийн шалгуур хангахын тулд та Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдсан улсын иргэн, машинаар уншигдах паспорттай, 90 хүртэлх хоногоор богино хугацааны ажил хэрэг эсвэл амралтаар зорчих гэж байгаа болон уг хөтөлбөрийн бусад шаардлагыг хангахаас гадна Зорчих Зөвшөөрлийн Цахим Системээс (ESTA) зөвшөөрөл авах ёстой.

Энэ хөтөлбөрт оролцохын тулд Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдсан улсын иргэн байх ёстой. ВЗХ-т хамрагдсан орнуудын байнгын оршин суугчид ВЗХ-т хамрагдсан улсын иргэн биш бол ВЗХ-т оролцох эрхгүй. Бид танд ВЗХ-ийн вэб хуудаснаас АНУ руу зорчихоосоо өмнө ВЗХ-т хамрагдах эсэхээ мэдэхийг зөвлөж байна.

Хуудасны эхлэл рүү буцах



А.3 ESTA хураамж гэж юу вэ, хэн төлөх ёстой вэ?

ESTA бүртгэл нь Америкийн Нэгдсэн Улс руу Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд зорчигчдоос шаардагдана. ESTA бүртгэлийн хураамж нь $14.00 ам.доллар. Хураамжийг цахим хэлбэрээр бэлэн мөнгөний карт эсвэл доор дурдсан зээлийн картаар төлж болно: Visa, MasterCard, American Express, эсвэл Discover. Хэрэв тохирсон зээлийн карт танд байхгүй бол гуравдагч этгээд (жуулчлалын агентууд, гэр бүлийн гишүүд гэх мэт) таны өмнөөс ESTA хураамж төлөх боломжтой. ESTA бүртгэл татгалзагдсан бол $4.00 ам.доллар төлнө.

Хуудасны эхлэл рүү буцах



А.4 Хэрвээ би Америкийн Нэгдсэн Улсад ESTA бүртгэлгүйгээр зорчвол яах вэ?

Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд зорчигчдыг ESTA-аар зөвшөөрөл аваагүй тохиолдолд Америкийн Нэгдсэн Улс руу зорчих тээврийн хэрэгсэлд суулгахгүй байж болно. Хэрвээ та тээврийн хэрэгсэлд суусан бол АНУ-ын хилийн боомт дээр (жишээ нь онгоцны буудал) ирэхэд саатуулагдаж цааш нэвтрэхийг татгалзаж болзошгүй. ESTA-гийн бүртгэл ихэвчлэн хэдхэн минутын хугацаа шаарддаг бөгөөд зөвшөөрлийн хариу хэдхэн секундын дотор ирж хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.

Хуудасны эхлэл рүү буцах



А.5 Хэрвээ би Монгол улсад амьдарч байгаа гуравдагч улсын иргэн бол цагаачлалын бус визийг Монгол улсад мэдүүлж болох уу?

Виз мэдүүлэгчдийг өөрийн байнга оршин суугаа эсвэл харьяалалтай улсад виз мэдүүлэхийг зөвлөдөг. Монгол улсад хууль ёсоор оршин суугаа ямар ч хүн Монгол улсад виз мэдүүлж болно. Гэхдээ та хаана виз мэдүүлэх вэ гэдэг шийдвэр гаргахдаа амархан дөхөм байдал эсвэл ярилцлага товлоход өөрийн хамаарагддаг дүүргээс хурдан гэх зэрэг шалтгаанаас цаадхийг харгалзаж үзэх ёстой. Харгалзаж үзэх чухал зүйлийн нэг жишээ гэвэл: хаана виз мэдүүлвэл АНУ-аас эргэж ирэх нягт хэлхээ холбоотойгоо илүү харуулж чадах вэ?

Виз олгох эсвэл шийдвэрлэх хугацааны баталгаа байдаггүй. Виз татгалзагдсан тохиолдолд визний мэдүүлгийн хураамж буцаан олгогддоггүй.

Хуудасны эхлэл рүү буцах



А.6 Бүх цагаачлалын бус виз мэдүүлэгчид АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст биечлэн ирж ярилцлаганд орох уу?

Ихэнх тохиолдолд тийм. Ярилцлаганд орохгүй байх цөөхөн хэдэн тохиолдол байдаг. Дараах виз мэдүүлэгчид ярилцлаганд биечлэн ирэх шаардлагагүй.

  • A1, A2 виз мэдүүлэгчид (төрийн албан хэргээр зорчигчид), C2, C3 виз мэдүүлэгчид (төрийн албан хаагчид Засгийн газрын албан хэргээр дамжин өнгөрөх) эсвэл G1, G2, G3, G4 виз мэдүүлэгчид (төрийн албан хаагчид, олон улсын байгууллагын шугамаар аялах эсвэл олон улсын байгуулагын ажилтнууд)

Хуудасны эхлэл рүү буцах



А.7 Миний цагаачлалын бус визний хугацаа удахгүй дуусах бөгөөд сунгуулах хүсэлтэй байна. Би дахин виз мэдүүлэх шаардлагатай юу?

Цагаачлалын бус визний мэдүүлэг болгон тусдаа үйл явц юм. Та урьд нь визтэй байсан, эсвэл таны цагаачлалын бус визний хугацаа дуусаагүй байлаа ч журмын дагуу дахин шинээр виз мэдүүлэх ёстой.

Хуудасны эхлэл рүү буцах



А.8 Миний паспортын хугацаа дууссан боловч АНУ-ын виз хүчинтэй байгаа. Би шинээр виз мэдүүлэх шаардлагатай юу?

Үгүй. Таны виз хүчинтэй, баларч гэмтээгүй, таны аяллын зорилго танд байгаа цагаачлалын бус визний төрөлд тохирч байгаа бол та хоёр паспорттай (хуучин ба шинэ) зорчиж болно. Мөн хоёр паспортны нэр болон бусад хувийн мэдээлэл адил байх ёстой (гэрлэснээр нэр өөрчлөгдсөн байж болно). Түүнчлэн хоёр паспорт нь ижил төрлийнх бөгөөд нэг улсаас авсан байх ёстой (жишээ нь хоёулаа энгийн паспорт эсвэл хоёулаа дипломат паспорт).

Хэрэв таны нэр гэрлэснээр өөрчлөгдсөн бол та Америкийн Нэгдсэн Улс руу аялахдаа хоёр паспорт болон гэрлэлтийн гэрчилгээг авч явна.

Хуудасны эхлэл рүү буцах



А.9 Би давхар иргэншилтэй. Америкийн Нэгдсэн Улс руу зорчихын тулд аль паспортаа хэрэглэх ёстой вэ?

Хэрэв та АНУ-ын иргэн биш бол аль ч паспортаа хэрэглэж болох бөгөөд АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст өгөх виз мэдүүлгийн маягтанд бүх иргэншлээ тусгах ёстой. Хэрэв та АНУ-ын иргэн бөгөөд давхар иргэншилтэй/харьяалалтай бол Америкийн Нэгдсэн Улс руу орж гарахдаа АНУ-ын паспортаа ашиглах ёстой.

Хуудасны эхлэл рүү буцах



А.10 Би визээ хэрхэн сунгуулах вэ?

Визний ангиллаас үл хамааран визний хүчинтэй хугацааг сунгаж болохгүй. Та шинээр виз мэдүүлэх шаардлагатай.

Хуудасны эхлэл рүү буцах



А.11 Визний мэдүүлгийн маягтыг цахим аргаар бөглөх ёстой юу?

Тийм, та DS-160 маягтыг бөглөх ёстой бөгөөд АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст ярилцлаганд ирэхдээ DS-160 маягтын баталгаажуулсан хуудсыг хэвлэж авчрах ёстой.

Хуудасны эхлэл рүү буцах



А.12 "Шийдвэр нь хүлээгдэж буй өргөдөл" гэж юу вэ?

Консултай хийгдсэн таны ярилцлагаас хойш зарим визний мэдүүлгийг дахин хянан боловсруулах шаардлага гардаг бөгөөд энэ нь нэмэлт хугацаа шаарддаг. Энэ тухай таны ярилцлагын дараа танд мэдэгдэх болно. Ихэнх хянан боловсруулалт визний ярилцлагаас хойш 60 хоногийн дотор шийдэгддэг. Нэмэлт мэдээллийг Консулын албаны вэб хуудаснаас үзнэ үү.

Хуудасны эхлэл рүү буцах



А.13 Би визэн дээрх бичилтийг хэрхэн ойлгох вэ?

Визээ хүлээж авангуут визэн дээрх таны бүх хувийн мэдээлэл зөв эсэхийг нягтална уу. Хэрэв визэн дээрх аливаа нэг мэдээлэл паспортан дээрх мэдээллээс зөрөх эсвэл буруу байх тохиолдолд виз олгосон газартай (жишээ нь АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс) яаралтай холбоо барина уу.

Виз дуусах огноо бол АНУ руу нэвтэрч болох сүүлчийн өдөр байна. Визний хугацаа нь таныг АНУ-д байх хугацааг заахгүй. Таны байх хугацааг хилийн боомт дээр Дотоодын Аюулгүй Байдлын Яам шийдвэрлэнэ. Таны нөхцөл байдалд тохируулж Дотоодын Аюулгүй Байдлын Яамнаас гаргасан шийдвэрийг дагасан тохиолдолд танд асуудал үүсэхгүй.

Визэн дээрх бичилтийг хэрхэн ойлгох талаар нэмэлт мэдээллийг Төрийн Департаментын Консулын Албаны вэб хуудаснаас үзнэ үү.

Хуудасны эхлэл рүү буцах



А.14 Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаанд миний виз дуусна. Энэ нь асуудал үүсгэх үү?

Үгүй. Таны визний хугацаа дууссан ч таныг АНУ-д хүрэлцэн ирэхэд Дотоодын Аюулгүй Байдлын Яамны ажилтны зөвшөөрсөн хугацаанд та байж болох бөгөөд энэ хугацааг I-94 маягтанд заасан байх болно. Та илүү мэдээллийг эндээс үзнэ үү.

Хуудасны эхлэл рүү буцах



А.15 АНУ-ын хилээр нэвтрэх үйл явц?

Онгоцонд Гаалийн мэдүүлэг болох 6059B маягтыг танд өгнө. Гэр бүлээрээ явж байгаа зорчигчдын хувьд дундаа нэг гаалийн мэдүүлэг бөглөх шаардлагатай.

Виз нь Америкийн Нэгдсэн Улс руу нэвтрэх баталгаа биш бөгөөд харин гадаадын иргэнийг АНУ-ын хилийн боомт хүртэл аялж Америкийн Нэгдсэн Улс руу нэвтрэх зөвшөөрөл хүсэх боломж олгодог. Дотоодын Аюулгүй Байдлын Яам, АНУ-ын Гааль, Хил Хамгаалах Албаны (CBP) ажилтнууд Америкийн Нэгдсэн Улс руу нэвтрэхийг зөвшөөрөх болон татгалзах эрхтэй бөгөөд зорчигчийн АНУ-д байх хугацааг тодорхойлно. Өмнө нь зорчигчдод I-94 маягт олгодог байсан бол одоо энэхүү ажиллагаа нь автоматжсан болно. Зорчигчдын паспорт дээр Хилийн Албаны тамга дарагдах ба үүнд дараах зүйлс тусгагдсан байна: зөвшөөрөгдсөн өдөр, ангилал, зөвшөөрлийн дуусах хугацаа. Хэрэв зорчигчдод ямар нэгэн байдлаар I-94 маягтын баталгаат хуулбар хэрэг болбол www.cbp.gov/I94 сайтаас авах боломжтой. Хил, Гааль, Хил Хамгаалах Албаны журмын талаарх мэдээллийг тус албаны вэб хуудаснаас үзнэ үү. Төрийн Департаментын Консулын Албаны вэб хуудаснаас АНУ-д байх хугацааны талаар нэмэлт мэдээллийг авна уу

Хуудасны эхлэл рүү буцах



А.16 Америкийн Нэгдсэн Улсаас гарахдаа би I-94 маягтаа хураалгаагүй. Би яах ёстой вэ?

Энэ үйл ажиллагаа нь автоматжиж байгаа бөгөөд хэрэв АНУ руу ороход тань I-94 (цагаан өнгийн) эсвэл I-94W (ногоон өнгийн) маягт олгогдсон бөгөөд эх орондоо буцахдаа уг баримтыг хураалгалгүй паспорттайгаа авч ирсэн бол таны АНУ-аас гарсан мэдээлэл зохих ёсоор бүртгэгдээгүй байх магадлалтай юм.

Та I-94 болон I-94W маягтыг АНУ-ын элчин сайдын яам болон аль нэг өөр байгууллагад өгч болохгүй.

Та аль нэг авиа компани болон хөлөг онгоцоор хил гарсан бол, таныг АНУ-аас гарсныг тогтоож болох бөгөөд та ямар нэг зүйл хийх шаардлагагүй. Харин та дараагийн удаа АНУ-д зорчихдоо өмнөх аяллын суугчийн талоноо хил дээр үзүүлбэл АНУ-ын/ хилээр ороход тань хялбар болно.

Хэрэв та газраар эсвэл хувийн хөлөг онгоц, нисэх онгоцоор хил гарсан бол та Гааль, хил хамгаалах албаны вэб сайтаар орж зааварчилгааг дагана уу.

Хуудасны эхлэл рүү буцах



А.17 Би өөрийн ногоон картаа алга болгочихсон юм, АНУ-руу буцаж явахын тулд би яах ёстой вэ?

Хэрэв та АНУ-аас гараад 12 сараас хэтрээгүй байгаа бол boarding foil буюу буцаж нэвтрэх виз авах хэрэгтэй. Үүний тулд ярилцлагын цаг товлох шаардлагатай ба манай UlaanbaatarIV@state.gov рүү имэйл илгээнэ үү.

Хуудасны эхлэл рүү буцах




Түгээмэл асуултууд – Визний татгалзал

  1. 214(b) зүйл гэж юу вэ?
  2. Виз мэдүүлэгч "эх орондоо эргэж ирэх нягт хэлхээ холбоог" хэрхэн батлах вэ?
  3. 214(b) зүйлийн дагуух татгалзал байнгынх уу?
  4. Консулыг шийдвэрээ өөрчлөхөд хэн нөлөөлж болох вэ?

Америкийн Нэгдсэн Улс бол нээлттэй нийгэм. Бусад орнуудын адил Америкийн Нэгдсэн Улс орон нутгийн эрх бүхий байгууллагуудад бүртгэлтэй эсэхийг шалгах гэх мэт дотоод хяналтыг ирсэн гадаадын иргэдэд тавьдаггүй. АНУ-ын Цагаачлалын хуулийн дагуу Консул виз мэдүүлэгч хүн тус бүрийг АНУ-д цагаачлах зорилготой гэж үздэг бөгөөд виз мэдүүлэгч үүнийг няцаах ёстой байдаг. Америкийн Нэгдсэн Улсад саадгүй зорчихын тулд та жуулчны эсвэл оюутны виз мэдүүлэхдээ эх орондоо буцаж ирэхээ нотлон харуулах ёстой.

Хуудасны эхлэл рүү буцах



А.1 214(b) зүйл гэж юу вэ?

214(b) зүйл бол Цагаачлал Иргэншлийн Хуулийн (INA) нэг хэсэг юм. Үүнд заасан нь:

Гадаадын иргэн бүрийг цагаачлах зорилготой гэж үздэг бөгөөд визний мэдүүлгийн үеэр Консулд цагаачлалын бус визны шалгуур хангасан гэдгээ нотлон харуулах ёстой байдаг...

Виз мэдүүлэгчийн цагаачлалын бус виз авах шалгуур хангаж буй эсэхийг ихэнх тохиолдолд богино ярилцлага явуулж виз мэдүүлэгч эх орондоо эргэж ирэх нотолгоо байгаа эсэхийг дүгнэж шийдвэрлэдэг. Жуулчны болон оюутны виз авахын тулд виз мэдүүлэгч Цагаачлал, Иргэншлийн Хуулийн 101(a)(15)(B) болон (F) зүйлүүдийн шалгуурыг хангах ёстой. Шалгуур хангаагүй тохиолдолд Цагаачлал, Иргэншлийн Хуулийн 214(b) зүйлийн дагуу виз татгалзах болно. Виз татгалзалд нөлөөлдөг түгээмэл шалтгааны нэг нь тухайн зорчигч, оюутан эх орондоо тодорхой орон байр, үл хөдлөх хөрөнгөтэй эсэхийн баталгаа юм. Виз мэдүүлэгчид дээрх хөрөнгийн баталгаагаараа АНУ-д түр хугацаагаар байсны эцэст эх орондоо эргэж ирэх нягт хэлхээ холбоотой гэдгээ харуулдаг. Хуулийн дагуу виз мэдүүлэгчээс үүний нотолгоог шаарддаг.

Хуудасны эхлэл рүү буцах



А.2 Виз мэдүүлэгч "эх оронтойгоо нягт хэлхээ холбоотойг" хэрхэн харуулах вэ?

Эх оронтойгоо нягт холбоо бүхий барилдлага нь улс, хот, хувь хүн тус бүрт өөр байдаг. Жишээ нь эрхэлж буй ажил, орон байр, гэр бүл эсвэл банкин дахь данс байж болно. "Нягт хэлхээ холбоо" гэдэг нь таны оршин суугаа оронтой таныг холбож буй олон хүчин зүйл байж болно: таны эд хөрөнгө, эрхэлж буй ажил, нийгмийн болон гэр бүлийн байдал.

Таныг эх оронд тань холбож буй хэлхээ хэр байгааг бодож үзнэ үү. Өөр улсын консул таныг оршин суух орон байртай, түүнийгээ орхиж явах бодолгүй гэж үзэх үү? Хэрэв та ажил эрхэлдэг, орон байртай эсвэл түрээсэлдэг, түүнчлэн гадаадад зорчсоны эцэст буцаж ирэх зайлшгүй шаардлагатай бусад хүчин зүйл байвал танд өгөх хариу "тийм" байх магадлалтай. Хүн тус бүрийн нөхцөл байдал өөр байдаг.

АНУ-ын Консулууд эдгээр ялгааг мэдэж байдаг. Визний ярилцлагын үеэр тэд мэдүүлэг бүрийг тусгайлан авч үзэн ажил мэргэжлийн, нийгмийн, соёлын болон бусад хүчин зүйлүүдийг бодолцож үздэг. Эх орондоо нягт хэлхээ холбоо тогтоож амжаагүй байгаа залуухан виз мэдүүлэгчийн хувьд Консул виз мэдүүлэгчийн зорилго, гэр бүлийн байдал, урт хугацааны төлөвлөгөө, өөрийн улс оронд ирээдүйд юу хийх бодолтой байгаа зэргийг харгалзаж үзнэ. Визний мэдүүлэг тус бүрийг тусгайлан авч үзэж хуулийн дагуу шийдвэрлэдэг болно.

Хуудасны эхлэл рүү буцах



А.3 214(B) Зүйлийн дагуу татгалзал нь байнгынх уу?

Үгүй. Хэрэв виз мэдүүлэгч Америкийн Нэгдсэн Улсаас өөр улсад хангалттай хэлхээ холбоотой гэдгээ нотолж чадах нэмэлт баримт үзүүлсэн тохиолдолд Консул таны өргөдлийг дахин хянаж үзэх болно. Гэсэн хэдий ч виз мэдүүлэгчийн хувийн, ажил мэргэжлийн, санхүүгийн нөхцөл байдалд дорвитой өөрчлөлт гараагүй бол хэдэн ч удаа виз мэдүүлсэн цагаачлалын бус виз олгогдохгүй.

214(b) зүйлийн дагуу татгалзагдсан виз мэдүүлэгч өөрийн нөхцөл байдлыг сайн дүгнэж, хэлхээ холбоогоо бодитойгоор харах ёстой. Консултай хийсэн ярилцлагын үеэр харгалзаж үзээгүй байж болох хэлхээ холбоог нэмж дурдаж болно. Мөн татгалзсан тохиолдолд Консулд ямар бичиг баримт бүрдүүлж өгснөө дүгнэж үзэх хэрэгтэй. 214(b) зүйлийн дагуу татгалзсан шийд авсан виз мэдүүлэгчид дахин виз мэдүүлж болно. Энэ тохиолдолд эх орондоо эргэж ирэх зайлшгүй шалтгаан, хэлхээ холбоотойгоо харуулах нэмэлт баримт болон эхний удаа виз мэдүүлснээс хойш амьдралынх нь нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах ёстой. Дахин виз мэдүүлэхээс өмнө дараах асуултуудад хариулахыг зөвлөж байна: (1) Өөрийн нөхцөл байдлыг би зөв танилцуулсан уу? (2) Консул ямар нэгэн зүйл орхигдуулсан уу? (3) Өөрийн оршин суугаа газартаа буцаж ирэх нягт барилдлагатайгаа нотлох нэмэлт мэдээлэл байгаа юу?

Виз олгогдсон эсэхээс үл хамааран виз мэдүүлэх болгонд визний мэдүүлгийн буцаан олгогдохгүй хураамж төлөх ёстой гэдгийг виз мэдүүлэгчид анхаарах ёстой.

Хуудасны эхлэл рүү буцах



А.4 Консулыг шийдвэрээ өөрчлөхөд хэн нөлөөлж чадах вэ?

Цагаачлалын хуулийн дагуу гадаад орнуудад суугаа Консулуудад виз олгох,татгалзах эрхийг олгодог. Визний мэдүүлгийн эцсийн шийдвэрийг тэд гаргадаг. Журмын дагуу Төрийн Департамент Консулын шийдвэрийг хянах эрхтэй боловч энэ эрх нь үйл ажиллагаа, баримтанд дүгнэлт өгөхөөсөө илүү хуулийн тайлбар өгөхөөр хязгаарлагддаг. Татгалзсан хариуны шалтгаан болох виз мэдүүлэгчийн эх нутагтаа буцаж ирэх баталгаа нь баримтан дээр тулгуурлагддаг. Тийм учраас энэ асуудлыг зөвхөн Консулууд шийдэх эрхийн хүрээнд хамааруулж байгаа юм. Виз мэдүүлэгч виз татгалзсан хариуг өөрчлүүлэхийн тулд эх оронтойгоо нягт холбоотойг харуулсан зөвхөн шинэ нотолгоо үзүүлэх ёстой.

214(b) зүйлээс бусад зүйлийн дагуу виз татгалзах үндэслэлийн талаарх мэдээллийг Төрийн Департаментын Консулын Албаны вэб хуудаснаас авна уу.

Хуудасны эхлэл рүү буцах



Түгээмэл асуултууд - Бизнесийн/Жуулчны Виз

  1. Би жуулчны эсвэл бизнесийн визээр АНУ-д хэр хугацаагаар зорчиж болох вэ?
  2. Миний жуулчны визний хугацаа (B-1/B-2) АНУ-д очсон өдрөөс хойш дуусна. Би зорчихоосоо өмнө дахин шинэ виз авах ёстой юу?
  3. Миний АНУ-ын визний хугацаа дараагийн 6 сарын дотор дуусна. Одоогийн визний хугацаа дууссаны дараа шинэ виз мэдүүлэх үү эсвэл урьдчилж мэдүүлж болох уу?
  4. Би өөрийн нэрийг өөрчилсөн юм. Энэ нөхцөлд миний өмнөх нэртэй АНУ-ын виз хүчинтэй хэвээрээ юу?
  5. Миний одоогийн визийг урьд нь өөр ажил хийж байхад олгосон. Одоо би шинэ компанид өөр ажил хийж байгаа бөгөөд манай шинэ ажил олгогч намайг дараа сард Америкийн Нэгдсэн Улсад болох хуралд оролцуулах хүсэлтэй байгаа. Би хуучин визээ ашиглаж болох уу эсвэл дахин виз мэдүүлэх шаардлагатай юу?
  6. Манай хүүхэд Америкийн Нэгдсэн Улсад сурч байгаа. Би түүн дээр очиж амьдарч болох уу?

А.1 Би АНУ-д жуулчны эсвэл бизнесийн визээр хэр хугацаагаар зорчиж болох вэ?

АНУ-ын цагаачлалын виз нь танд Америкийн Нэгдсэн Улсын хилийн боомт (онгоцны буудал/далайн боомт) хүртэл зорчих зөшөөрөл олгодог. Таныг хилийн боомтонд ирэхэд таныг шалгах АНУ-ын Гааль, Хил Хамгаалах Албаны ажилтан тухайн улсад байж болох хугацааг шийдвэрлэнэ. Та цагаачлалын бус визний хүчинтэй хугацааны хамгийн сүүлчийн өдөр хүртэл хилийн боомт руу зорчиж болно. Визний хугацаа нь таныг Америкийн Нэгдсэн Улсад хууль ёсоор байж болох хугацааг тодорхойлохгүй; уг хугацааг зөвхөн Гааль, Хил Хамгаалах Албаны ажилтан таныг Америкийн Нэгдсэн Улсад ирэхэд шийдэх болно.

Хуудасны эхлэл рүү буцах



А.2 Миний жуулчны визний хугацаа (B-1/B-2) намайг АНУ-д очсон өдрөөс хойш дуусна. Би зорчихоосоо өмнө шинэ виз авах шаардлагатай юу?

Визэн дээр заасан хугацааны хамгийн сүүлчийн өдөр хүртэл та АНУ руу зорчиж болно. Гааль, Хил Хамгаалах Албаны ажилтан таны АНУ-д байж болох хугацааг шийдвэрлэнэ. АНУ-д байх үед таны визний хугацаа дуусч болно – гэхдээ хилийн албаны ажилтны заасан хугаацааг хэтрүүлэх ёсгүй гэдгийг анхаараарай.

Хуудасны эхлэл рүү буцах



А.3 Миний АНУ-ын визний хугацаа дараагийн 6 сарын дотор дуусна. Одоогийн визний хугацаа дууссаны дараа шинэ виз мэдүүлэх үү эсвэл урьдчилж мэдүүлж болох уу?

Та одоогийн визний хугацааг дуусахыг хүлээх шаардлагагүй. Таны одоогийн виз хүчинтэй байгаа ч гэсэн та дахин виз мэдүүлж болно.

Хуудасны эхлэл рүү буцах



А.4 Би өөрийн нэрийг өөрчилсөн юм. Энэ нөхцөлд миний өмнөх нэртэй АНУ-ын виз хүчинтэй хэвээрээ юу?

Хэрэв та хуулийн хүрээнд гэр бүл болсон, гэрлэлтээ цуцалсан, эсвэл шүүхийн шийдвэрийн дагуу нэр тань өөрчлөгдсөн бол та шинээр паспорт мэдүүлэх ёстой болдог. Шинээр паспорт мэдүүлээд авсан бол АНУ руу аялахдаа дахин виз мэдүүлэхийг Төрийн Департаментаас зөвөлдөг.

Хуудасны эхлэл рүү буцах



А.5 Миний одоогийн визийг урьд нь өөр ажил хийж байхад олгосон. Одоо би шинэ компанид өөр ажил хийж байгаа бөгөөд манай шинэ ажил олгогч намайг дараа сард Америкийн Нэгдсэн Улсад болох хуралд оролцуулах хүсэлтэй байгаа. Би хуучин визээ ашиглаж болох уу эсвэл дахин виз мэдүүлэх шаардлагатай юу?

Таны хуучин виз бизнес эсвэл амралтаар зорчих хүчинтэй хэвээр байгаа бол та тус визээрээ Америкийн Нэгдсэн Улс руу зорчиж болно.

Хуудасны эхлэл рүү буцах



А.6 Манай хүүхэд Америкийн Нэгдсэн Улсад сурч байгаа. Би түүн дээр очиж амьдарч болох уу?

Хэдийгээр та өөрийн B-1/B-2 визээр хүүхэд рүүгээ зорчиж болох боловч хэрэв та цагаачлалын, ажлын эсвэл оюутны визгүй бол түүнтэй хамт амьдарч болохгүй.

Хуудасны эхлэл рүү буцах



Түгээмэл асуултууд - Ажлын виз

  1. Petition гэж юу вэ?
  2. Тохиолдлын ажил хийхэд энэ визийг авч болох уу?
  3. Түр хугацааны ажлын виз мэдүүлэхэд насны хязгаарлалт байгаа юу?
  4. АНУ-д байгаа миний төрөл садан ажлын виз авахад батлан дааж болох уу?
  5. Би АНУ руу хэзээ нэвтэрч болох вэ?
  6. Залилангаас сэргийлэх, илрүүлэх хураамжийг хэн, хэзээ төлөх вэ?

А.1 Petition гэж юу вэ?

АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст түр хугацааны ажлын виз мэдүүлэхээс өмнө та зөвшөөрөгдсөн I-129 маягт, Цагаачлалын бус Ажилчны зөвшөөрлийг USCIS буюу АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанаас авах ёстой. АНУ дахь ажил олгогч тань ажил эхлэх өдрөөс дээд тал нь 6 сарын өмнө Petition буюу өргөдөл гаргах ёстой. Боловсруулах хугацаа олгохын тулд таны ажил олгогч 6 сарын хугацаанд аль болох хурдан өргөдөл гаргах ёстой. Өргөдлийг зөвшөөрсөн тохиолдолд таны ажил олгогч руу I-797 маягт буюу зөвшөөрлийг явуулна. Нэмэлт мэдээллийг USCIS-ийн Түр хугацааны Ажилчдын вэб хуудаснаас үзнэ үү.

Анхааруулга: I-797 маягтыг ярилцлаганд авчрах шаардлагагүй. Гэхдээ таны өргөдлийг зөвшөөрснийг батлахын тулд АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс таны I-129 өргөдлийн дугаарыг үзэх болно. Үүнийг ярилцлаганд ирэхдээ авчирна уу.

Хуудасны эхлэл рүү буцах



А.2 Албан ёсоор бус, зүгээр л түр зуур ажил хийхэд энэ визийг авч болох уу?

Үгүй. Ийм тохиолдолд олгодог виз байхгүй. Америкийн Нэгдсэн Улсад ажил хийхээр төлөвлөж байгаа бүх виз мэдүүлэгчид визний ярицлагаас өмнө батлуулсан ажил эрхлэх зөвшөөрөлтэй байх ёстой.

Хуудасны эхлэл рүү буцах



А.3 Ажлын виз мэдүүлэхэд насны хязгаарлалт байгаа юу?

Үгүй.

Хуудасны эхлэл рүү буцах



А.4 АНУ-д байгаа миний төрөл садан ажлын виз авахад батлан дааж болох уу?

Үгүй. Зөвхөн таны ажил олгогч батлан даана.

Хуудасны эхлэл рүү буцах



А.5 Би Америкийн Нэгдсэн Улс руу хэзээ нэвтэрч болох вэ?

Таны I-797 маягт эсвэл ажил олгох захидалд тэмдэглэсний дагуу та Америкийн Нэгдсэн Улс руу ажил эхлэх өдрөөс 10 хоногоос өмнө орж болохгүй.

Хуудасны эхлэл рүү буцах



А.6 Залилангаас сэргийлэх, илрүүлэх хураамжийг хэн, хэзээ төлөх вэ?

Нийтэд нь өргөдөл гаргаж зөвшөөрөгдсөн L-1 виз мэдүүлэгч Залилангаас сэргийлэх, илрүүлэх хураамж төлөх ёстой. Тус бүрчлэн өргөдөл гаргаж зөвшөөрөгдсөн L, H-1B болон H-2B виз мэдүүлэгчийн хувьд АНУ-ын ажил олгогч тал нь Залилангаас сэргийлэх, илрүүлэх хураамжийг АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанд (USCIS) өргөдөл гаргахдаа төлнө.

Хуудасны эхлэл рүү буцах



Түгээмэл асуултууд - Оюутны виз

  1. I-20 гэж юу болох хэрхэн авах вэ?
  2. Би оюутны визээ хэр эрт мэдүүлэх ёстой вэ?
  3. Би визээ авчихсан, хэзээ зорчиж болох вэ??
  4. Аялах визтэй хүн Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаандаа I-20 маягт бөглөж сургуульд элссэн тохиолдолд визний статусаа оюутны статус болгон өөрчилж болох уу?
  5. Би өөр сургуулийн I-20 авсан бол яах вэ?
  6. Би H-1B визээр ажил хийж байгаад F-1 визээр их сургуульд элссэн. Оюутны виз мэдүүлэхийн тулд би эх орондоо буцах ёстой юу?
  7. F-1 оюутан Америкийн Нэгдсэн Улсад ажил хийж болох уу?
  8. SEVIS систем гэж юу болох энэ нь надад ямар хамааралтай вэ?

А.1 I-20 гэж юу болох хэрхэн авах вэ?

I-20 гэдэг нь тусгай зөвшөөрөлтэй сургуулиудад олгодог АНУ-ын Засгийн Газрын албан маягт бөгөөд F-1 эсвэл M-1 визийг цагаачлагч бус оюутан авах ёстой. I-20 маягт нь сургуульд тэнцсэний баталгаа болдог бөгөөд SEVIS I-901 хураамжийг төлөх, виз мэдүүлэх, визний статус өөрчлөх, Америкийн Нэгдсэн Улсад нэвтрэхэд шаардлагатай мэдээллийг агуулсан байдаг. I-20 маягтанд оюутны SEVIS дугаар байх бөгөөд энэ нь маягтын баруун дээд өнцөгт баркодны дээд талд байрласан N үсгээр эхэлсэн есөн оронтой дугаар юм.

Хуудасны эхлэл рүү буцах



А.2 Би оюутны визээ хэр эрт мэдүүлэх ёстой вэ?

I-20 маягтаа авсан даруйд цагаачлалын бус оюутны визээ мэдүүлэх хэрэгтэй. Эрт, боломжийн өдөр авахын тулд та визээ хэзээ ч мэдүүлж болно. Гэсэн хэдий ч оюутны визийг таны I-20-д заасан хичээл эхлэх өдрөөс 120 хоногийн дотор олгоно.

Хуудасны эхлэл рүү буцах



А.3 Би визээ авчихсан, хэзээ зорчиж болох вэ?

Виз хэзээ олгогдсоноос үл хамааран таны I-20-д заасан хичээл эхлэх өдрөөс өмнөх 30 хоногийн дотор Америкийн Нэгдсэн Улсад нэвтэрч болно.

Хуудасны эхлэл рүү буцах



А.4 Жуулчны визтэй хүн Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаандаа I-20 маягт бөглөж сургуульд элссэн тохиолдолд өөрийн визний статусыг оюутны статус болгон өөрчилж болох уу?

Тийм. Хэрэв та цагаачлалын бус визээр Америкийн Нэгдсэн Улсад хууль ёсоор нэвтэрсэн, таны цагаачлалын визний статус хүчинтэй, визний статусын нөхцөлийг зөрчөөгүй, хууль бус үйлдэл хийгээгүй тохиолдлуудад та цагаачлалын бус визний статусыг өөрчлөх хүсэлт гаргаж болно. Нэмэлт мэдээллийг USCIS-ын вэб хуудаснаас авна уу.

Хуудасны эхлэл рүү буцах



А.5 Би өөр сургуулиас I-20 авсан бол яах вэ?

Хэрэв та I-20-ийг ярилцлага товлосноосоо хойш хүлээж авсан бол ярилцлагын үеэр АНУ-ын Консулд шинэ I-20 авсан тухайгээ хэлнэ.

Хуудасны эхлэл рүү буцах



А.6 Би H-1B визээр ажил хийж байгаад F-1 визээр их сургуульд элссэн. Оюутны виз мэдүүлэхийн тулд би эх орондоо буцах ёстой юу?

Үгүй. Нэгэнт та Америкийн Нэгдсэн Улсад байгаа учраас дахин виз мэдүүлэх шаардлагагүй, учир нь визийг зөвхөн Америкийн Нэгдсэн Улсад нэвтрэх зорилготой олгодог. USCIS-аас та өөрийн статусыг тохируулах шаардлагатай эсэхийг тодруулна уу. Гэхдээ АНУ-аас гарсан тохиолдолд Америкийн Нэгдсэн Улс руу буцаж нэвтрэхийн тулд та дахин оюутны виз мэдүүлэх ёстой болно.

Хуудасны эхлэл рүү буцах



А.7 F-1 оюутан Америкийн Нэгдсэн Улсад ажил хийж болох уу?

F визтэй үндсэн оюутнууд сургуулийн хотхонд нэг долоо хоногт дээд тал нь 20 цаг ажил хийж болно. Оюутны статусаа нэг жил хадгалсны дараа USCIS-аас оюутны хотхоноос гадуур ажиллах зөвшөөрөл хүсч болно. Нэмэлт мэдээллийг сургуулийнхаа оюутны зөвлөхөөс авна уу.

Хуудасны эхлэл рүү буцах



А.8 SEVIS систем гэж юу болох энэ нь надад ямар хамааралтай вэ?

Оюутан болон Солилцооны Зорчигчдын Мэдээллийн Систем (SEVIS) нь сургууль, солилцооны хөтөлбөрүүдийн шинээр элссэн болон үргэлжлүүлэн сурч байгаа гадаадын оюутан болон солилцооны зорчигчдын статусын мэдээллийн систем юм. Оюутны виз мэдүүлэгчид виз олгохоос өмнө SEVIS хураамж төлсөн байх ёстой. The SEVIS вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Хуудасны эхлэл рүү буцах



Түгээмэл асуултууд - Солилцооны Зорчигчийн Виз

  1. Би визээ авчихсан, хэзээ зорчиж болох вэ?
  2. SEVIS систем гэж юу болох энэ нь надад ямар хамааралтай вэ?
  3. Хоёр жилийн дүрэм гэж юу вэ?
  4. Хоёр жилийн дүрмээс чөлөөлөгдөж болох уу?

А.1 Би визээ авчихсан, хэзээ зорчиж болох вэ?

Виз хэзээ олгогдсоноос үл хамааран таны DS-2019 маягтанд заасан хөтөлбөр эхлэх өдрөөс зөвхөн 30 хоногийн өмнө солилцооны зорчигчид Америкийн Нэгдсэн Улсад нэвтэрч болно.

Хуудасны эхлэл рүү буцах



А.2 SEVIS систем гэж юу болох энэ нь надад ямар хамааралтай вэ?

Оюутан, Солилцооны Зорчигчдын Мэдээллийн Систем (SEVIS) нь сургууль, солилцооны хөтөлбөрүүдийг шинээр элссэн болон үргэлжлүүлэн сурч байгаа гадаадын оюутан, солилцооны зорчигчдын элсэлтийн статусыг мэдээлэхийг шаарддаг. Солилцооны виз мэдүүлэгчид SEVIS хураамжийг виз олгохоос өмнө төлсөн байх ёстой. SEVIS вэб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Хуудасны эхлэл рүү буцах



А.3 Хоёр жилийн дүрэм гэж юу вэ?

Хоёр жилийн дүрэм гэдэг нь АНУ-ын Цагаачлалын хуулийн түгээмэл нэр томьёо бөгөөд энэ дүрмийн хүрээнд ихэнх солилцооны зорчигчдыг ялангуяа H-1, L-1, K-1 болон цагаачлалын визээр АНУ-д буцаж нэвтрэхийн тулд солилцооны хөтөлбөрөө дууссаны дараа эх орондоо буцаж, тэндээ доод тал нь хоёр жил тогтвортой амьдрахыг шаарддаг. Танд J-1 виз олгоход DS-2019 маягтан дээрх хоёр жилийн дүрмэнд та хамрагдах эсэх тэмдэглэгээ нь зөвхөн урьдчилсан байдлаар гэдгийг анхаарна уу . Эцсийн шийдвэрийг та H-1, L-1, K-1 эсвэл цагаачлалын виз мэдүүлэх үед гаргана.

Хоёр жилийн дүрмэнд хамрагдах J-1 визтэй хүмүүс эх орондоо буцаж очиж хоёр жил амьдрах ба уг заалтаас чөлөөлөгдөх зөвшөөрөлгүйгээр Америкийн Нэгдсэн Улсад үлдэж өөрийн статусыг цагаачлалын бус өөр статус руу солих (жишээ нь J-1 визнээс H-1 виз болгох) эсвэл хууль ёсны байнгын оршин суух статус (Ногоон Карт) мэдүүлэхийг зөвшөөрөхгүй. Та хоёр жилийн дүрмэнд хамрагдах эсэх нь таны оролцож буй хөтөлбөрийг санхүүжүүлэгч эх үүсвэр болон танай улсын "Ур чадварын жагсаалт" гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Таны Америкийн Нэгдсэн Улсад өнгөрүүлсэн хугацаанаас хамаарахгүй.

Хуудасны эхлэл рүү буцах



А.4 Хоёр жилийн дүрмээс чөлөөлөгдөж болох уу?

Боломжтой. Зөвхөн Төрийн Департаментын Визний Алба хоёр жилийн дүрмээс чөлөөлөгдөх эрх олгож болно. Визний Алба нь таны визний тэмдэглэгээнээс үл хамааран тухайн дүрмэнд хамрагдах эсэх дээр эцсийн шийдвэр гаргах эрх мэдэл бүхий байгуулллага юм. Хэрэв та хоёр жилийн дүрмэнд хамрагдсан бол мөн чөлөөлөгдөх эрх авч болно. Та хоёр жилийн дүрэм мөрдөх ёстой байсан ч жуулчны виз болон дээр зааснаас бусад ангиллын цагаачлалын бус визний шалгуур хангаж болох юм.

Хуудасны эхлэл рүү буцах



Түгээмэл асуултууд - Дамжин өнгөрөх/Хөлгийн багийн гишүүний виз

  1. Би Америкийн Нэгдсэн Улсад нэг хоноод дараагийн өдөр нь өөр улс руу нисэх төлөвлөгөөтэй байна. Би C-1 виз эсвэл B-1/B-2 визийн алийг нь мэдүүлэх шаардлагатай вэ?

А.1 Би Америкийн Нэгдсэн Улсад нэг хоноод дараагийн өдөр нь өөр улс руу нисэх төлөвлөгөөтэй байна. Би C-1 виз эсвэл B-1/B-2 визийн алийг нь мэдүүлэх шаардлагатай вэ?

Та Америкийн Нэгдсэн Улсаар дамжин өнгөрөхөөс гадна найз нөхөд дээрээ зочлох эсвэл амарч зугаалах гэх мэт давхар зорилготой бол тухайн зорилгод нийцэх B-2 гэх зэрэг виз авах ёстой.

Хуудасны эхлэл рүү буцах



Түгээмэл асуултууд - Шашны ажилтны виз

  1. Би шашны ажилтны виз мэдүүлж байгаа боловч надад зөвшөөрөгдсөн Petition буюу өргөдөл байхгүй. Би урьд нь Америкийн Нэгдсэн Улсад R-1 визээр зорчиж байсан бөгөөд урьдчилж зөвшөөрөл авах шаардлагагүй байсан. Би урьд нь R-1 визтэй байсан болохоор R-1 визийг урьдчилж зөвшөөрөгдсөн өргөдөлгүйгээр мэдүүлж болох уу?

А.1 Би шашны ажилтны виз мэдүүлж байгаа боловч надад зөвшөөрөгдсөн Petition буюу өргөдөл байхгүй. Би урьд нь Америкийн Нэгдсэн Улсад R-1 визээр зорчиж байсан бөгөөд урьдчилж зөвшөөрөл авах шаардлагагүй байсан. Би урьд нь R-1 визтэй байсан болохоор R-1 визийг урьдчилж зөвшөөрөгдсөн өргөдөлгүйгээр мэдүүлж болох уу?

Зөвшөөрөгдсөн petition-тэй байх шаардлага 2008 оны 11 сарын 28-наас хүчин төгөлдөр болсон. Цагаачлалын бус R-1 виз мэдүүлэгч бүх хүн АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба (USCIS) –наас зөвшөөрөгдсөн рetition-тэй байх ёстой. Нэмэлт мэдээллийг USCIS вэб хуудаснаас авна уу.

Хуудасны эхлэл рүү буцах



Түгээмэл асуултууд - Паспорт/Визээ авах

  1. Ярилцлагын дараа би паспортоо хэрхэн буцааж авах вэ?
  2. Паспорт/визээ авахдаа би АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст юу үзүүлэх ёстой вэ?

А.1 Ярилцлагын дараа би паспортоо хэрхэн буцааж авах вэ?

Та паспораа АНУ-ын Элчин Сайдын Яаман дээр ирж авах ёстой.

Хуудасны эхлэл рүү буцах



А.2 Паспорт/визээ авахдаа би АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст юу үзүүлэх ёстой вэ?

Таны паспорт болон визийг буруу хүнд өгөхөөс сэргийлэхийн тулд паспортоо авахдаа та иргэний үнэмлэхээ үзүүлэх ёстой.

Хуудасны эхлэл рүү буцах



Түгээмэл асуултууд - Цаг товлох профиль

  1. Би нууц үгээ хэрхэн сэргээх бэ?
  2. Хэрэв би www.ustraveldocs.com дээр бүртгүүлсэний дараа өөр улсаас виз мэдүүлэх болсон бол дахин шинээр систэмд бүртгүүлэх шаардлагтай юү?

А.1 Би нууц үгээ хэрхэн сэргээх бэ?

Энэ вэб хуудаснаас. Forgot Your Password? сонгон уу. Username гэсэн хэсэгт өөрийн И-мэйлийг оруулан Submit товчийг дарна. Таны оруулсан И-мэйл бүртгүүлсэн И-мэйлтэй тань адилхан байх ёстой. Шинэ нууц үг таны И-мэйл рүү очих болно.

Сануулгa: Шинэ нууц үг тань no-reply@ustraveldocs.com энэ хаягаас очих болно. Зарим нэг И-мэйл програм нь үл мэдэгдэх илгээгчийн шууданг Spam эсвэл Junk хэсэг рүү хувиарлагдаг. Хэрэв та өөрийн И-мэйлийн мэдэгдэлийг хүлээн авахгүй бол та Spam болон Junk хэсэгээ шалгана уу.

Хуудасны эхлэл рүү буцах



А.2 Хэрэв би www.ustraveldocs.com дээр бүртгүүлсэний дараа өөр улсаас виз мэдүүлэх болсон бол дахин шинээр систэмд бүртгүүлэх шаардлагтай юү?

Хэрэв тухайн улс тань CGI-д хамрагдсан бол та шинээр бүртгүүлэх шаардлагагүй. Та Бидэнтэй Холбоо Барина уу (Contact us) http://ustraveldocs.com/mn/mn-main-contactus.asp холбоосоор орон өөрийн Гадаад Паспортын дугаар, UID дугаар эсвэл И-мэйл хаягаа илгээснээр бид таны хувийн мэдээллийг АНУ-ын виз мэдүүлэх гэж буй улс руу шилжүүлэх болно. Хэрэв таны виз мэдүүлж байгаа улс тань CGI-д хамрагдаагүй бол та шиээр бүртгүүлэх болно. Дахин сануулж дурьдахад төлбөрийн баримтийг өөр улс руу шилжүүлэх боломжгүй.

Хуудасны эхлэл рүү буцах