2016 оны 11-р сарын нэгнээс эхлэн АНУ-ын визэнд нүдний шилтэй зураг хүлээж авахгүй болсныг мэдэгдэж байна . Зурагны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб хуудаснаас авна уу: https://travel.state.gov/content/visas/en/general/photos.html


Хэрэв та АНУ-руу Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдаг улсын иргэн гэхдээ энэ програмд хамрагдахаа больсон бол АНУ-руу цагаачлалын бус визээр зорчих тохиолдолд төлөвлөсөн аялалын хугацаанаас наад зах нь гурван сарын өмнө та виз мэдүүлэх хэрэгтэй. Хэрэв таны аялал яаралтай биш болта цагаачлалын бус визны хураамжаа төлөөд DS-160 маягтыг ceac.state.gov/genniv/ цахим хуудаснаас бөглөн ярилцлагын цагаа товлоно. Хэрэв таны аялал яаралтай бол та яаралтай ярилцлагын цаг хүсэх боломжтой. Хүсэлт гаргахдаа өөрийн аялалын хугацаа болон өдрийг оруулах ба АНУ-ын Гааль, Хил Хамгаалах албанаас таны ESTA статусын талаар ирүүлсэн аливаа мэдээллийн хуулбарыг хавсаргана.

АНУ-руу Визгүй Зорчих Хөтөлбөрийн хоригууд болон цахим паспортын шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://travel.state.gov/content/visas/en/visit/visa-waiver-program.html цахим хуудсаас харна уу.


2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн АНУ-ын 10 жилийн хүчинтэй B1, B2 эсвэл B1/B2 визтэй БНХАУ-ын иргэд АНУруу зорчихын өмнө визний мэдүүлэг дэх хувийн мэдээлэл болон бусадмэдээллийгЦахим Виз Шинэчлэх Системд (ЦВШС) шинэчлэн оруулах шаардлагатай. Шинэчилсэн мэдээллийг хоёр жил тутамд эсвэл шинэ паспортболон шинээр B1,B2, B1/B2 виз авах тохиолдлуудад оруулна. www.EVUS.govцахимхуудсаар Цахим Виз Шинэчлэх Системд нэвтрэх боломжтой. ЦВШС-ийн төлбөр тогтоох хүртэл аялагчид уг системд төлбөргүй нэвтэрнэ. Дотоодын Аюулгүй Байдлын Албаболон Гааль, Хил Хамгаалалтын Алба нь аливаашинэ мэдээллийг www.cbp.gov/EVUSцахимхуудасаар дамжуулан виз эзэмшигчдэд хүргэх болно.

Mount Rushmore, South Dakota

АНУ-ын визний мэдээллийн үйлчилгээ авна уу. АНУ руу зорчих визний талаарх мэдээллийн мэдээллийн санд тавтай морилно уу. Энэ вебсайтаас та АНУ руу зорчих цагаачлалын болон цагаачлалын бус визүүд тэдгээрийн шалгууруудын талаарх мэдээллийг олж авна. Түүнчлэн визний мэдүүлгийн хураамж хэрхэн төлөх, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд мэдүүлэх визний ярилцлагын цаг хэрхэн товлох талаар мэдэж авна.

Энэ бол Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны визний мэдээллийн албан ёсны вебсайт.